ЭРҮҮЛ МЭНД

Дэлхий даяар 2.2 тэрбум хүн ямар нэг хэмжээгээр хараа алдалттай байна

Глауком өвчин нь төвийн хараа буюу хүний чиглэж харж байгаа зүйлийн хараа алдагдах, захын хараа алдагдах гэх мэт нүдний дотоод даралт ихсэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

Эрт илрүүлбэл эмийн, мэс заслын, лазер эмчилгээ хийх боломжтой. Орчин үед багаж тоног төхөөрөмж, оношилгооны арга сайжирсантай холбоотой харааны мэдрэлийн эсүүдийн алдагдлыг тоолж гаргах, ингэснээр тухайн хүнийг сайн хянаж чадвал сохрохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн. 

Глауком өвчин бол ямар ч шинж тэмдэг, зовуурь илрэхгүйгээр хараа алдуулдаг хэмээн ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс мэдээллээ.

Тиймээс дэлхийн глаукомын өдрийг тохиолдуулан энэ долоо хоногт 21 аймаг, зургаан дүүргийн улсын болон хувийн том эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна.

Дэлхийн Глаукомын холбооноос жил бүр зохион байгуулдаг Дэлхийн глаукомын өдөр өнөөдөр тохиож байна. 2020 оноос хойш долоо хоногийг энэ өдөрт зориулдаг болсон. Энэ жил гуравдугаар сарын 10-16-нд дэлхийн Глаукомын өдөр тохиож байна.

Монголд хийсэн судалгаагаар энэ өвчний тархалт 1.4 орчим хувьтай байна гэсэн судалгааны дүн гарсан. Эргэшгүй хараа алдалтад хүргэдэг учир ард түмнийхээ анхаарлыг хандуулах, 40-өөс дээш насны хүн жилд нэг удаа нүдний эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Дэлхий нийтэд 2.2 тэрбум хүн ямар нэг хэмжээгээр хараа алдалттай байна гэсэн судалгааны дүн бий. Үүнээс нэг тэрбум нь харааны шил зүүх зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой, сохролоос сэргийлэх боломжтой гэж үздэг байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Macular degeneration - нүдний өвчнийг Монголд эмчилдэг үү??

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button