ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

ФАТФ: Саарал жагсаалтад 21, хар жагсаалтад гурван улс байна

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын энэ оны эхний чуулга уулзалт Францын Парис хотноо хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болсон. Тус чуулга уулзалтад 200 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагын ажиглагчид оролцож, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр холбогдох шийдвэрүүдийг гаргасан юм.

Мөн ФАТФ-ын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтад Кени, Намиби улсыг оруулсан бол Барбадос, Гибралтар, Уганда, Арабын Нэгдсэн Эмират улсыг өөрсдийн мөнгө угаах болон болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлэхүйц ахиц гаргаж, стратегийн дутагдлыг арилгах арга хэмжээг үр дүнтэйгээр хэрэгжүүлсэн гэж үзээд "саарал" жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн байна. 

Харин мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй байна. Ингэснээр ФАТФ-ын "хар" ба "саарал" жагсаалтад орсон улсуудын шинэчлэгдсэн жагсаалт дараах байдалтай байна.

Саарал жагсаалт:

  1. Болгар Улс
  2. Буркино Фасо Улс
  3. Бүгд Найрамдах Камерун Улс
  4. Бүгд Найрамдах ардчилсан Конго Улс
  5. Бүгд Найрамдах Хорват Улс
  6. Бүгд найрамдах Гайти Улс
  7. Ямайка Улс
  8. Бүгд Найрамдах Кени Улс /Шинээр нэмэгдсэн/
  9. Бүгд Найрамдах Мали
  10. Бүгд Найрамдах Мокамби
  11. Бүгд Найрамдах Намиби Улс /шинээр нэмэгдсэн/
  12. Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс
  13. Бүгд Найрамдах Филифин Улс
  14. Бүгд Найрамдах Сенегал Улс
  15. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс
  16. Бүгд найрамдах Өмнөд Судан Улс
  17. Арабын Бүгд Найрамдах Сири Улс
  18. Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс
  19. Бүгд Найрамдах Турк Улс
  20. Бүгд Найрамдах Вьетнам Улс
  21. Бүгд Найрамдах Йемен Улс

Хар жагсаалтад:

  1. Бүгд Найрамдах Ардчидсан Солонгос Ард Улс
  2. Исламын Бүгд найрамдах Иран Улс
  3. Мьянмар Улс

Түүнчлэн тус чуулга уулзалтаар ФАТФ-ын ирэх хоёр жилийн стратегийн зорилтууд болон тус байгууллагын ээлжит ерөнхийлөгчийг томилох асуудлыг шийдвэрлэсэн юм. ФАТФ-ын зөвлөмж, стандарттай холбоотойгоор эцсийн өмчлөгч, төлбөр, тооцооны системийн ил тод байдал, виртуал хөрөнгийн үйлчилгээ болоод ашгийн бус байгууллагыг урвуулан ашиглахаас сэргийлэхтэй холбогдох зөвлөмжүүдийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, холбогдох шийдвэрүүдийг эцэслэн баталсан байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-12 14:15

дандаа л африк тив юм байна даа

Холбоотой мэдээ

Back to top button