Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ё.Баатарбилэгийг яллаж, Г.Амартүвшинг мандатаас сугалж, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарыг дэвшүүлэх тохироо

Агуулгын товчлол: Хөгжлийн банкны зээл”-ийн хэргээр давж заалдах шатны шүүхээр орсон Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар ял сонсож, Ё.Баатарбилэгийн зургаан жилийн хорих ялаас хөнгөрүүлэх үү гэдэг асуулт анхаарал татаж байна. Шүүх хуралтай холбоотой улстөрийн ирээдүй нь хэрхэх талаарх ньюансууд ч сонирхол татна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн онд 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Ё.Баатарбилэг тэргүүтэй 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд тус хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. Давж заалдах шатны шүүх хурал /2024.03.07/-нд эхэлж, өчигдөр /2024.03.12/ гурав дахь өдрөө үргэлжлэв.

80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг төлөөлж 113 өмгөөлөгч оролцож байгаа юм. Шүүх хурал хаалттай явагдаж байгаа бөгөөд ихэнх шүүгдэгч нар өөрийн биеэр оролцохгүй, өмгөөлөгч нараа оролцуулчхаад сууж буй гэх мэдээлэл байна.

Үүнээс анхан шатны шүүхээс гэм буруугүйд тооцогдсон Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар ял сонсох уу. Ё.Баатарбилэгийн зургаан жилийн хорих ялыг хөнгөрүүлэх үү, хэвээр үлдээх үү.

Уг нь Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарыг 5-12, Г.Амартүвшин Х.Ганхуяг нарыг 2-8 жил хорих зүйл ангиар буруутгаад байв.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ЗӨВ гэж үзвэл хэвээр үлдээх, БУРУУ шийдвэрлэсэн гэж үзвэл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хуульт үйлчлэх юм.


Ё.Баатарбилэгийн хувьд жолоочоороо дамжуулан хахууль авсан. Түүнийг нь гэрчийн мэдүүлэг болон гүйцэтгэх ажиллагааны баримтаар нотлон шүүх зургаан жилийн хорих ял өгсөн. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн хүрээнд шүүхийн шийтгэлийн тогтоолоор баривчлаагүй. Давж заалдах шатны шүүх хурлын дараа УЕП-оос санал оруулах эсэхээс шалтгаалахаар өдий хүрч ирсэн.

“60 тэрбум”-ын фракцаас амь бөхтэй үлдсэн хэдхэн гишүүдийн нэг. Архангайгаас түүнийг анхнаасаа нэр дэвшүүлэхгүй байх процессууд өрнөсөн. Энэ тойрог суллалтад Ж.Мөнхбат ч багтаад явсан. Архангайд асар их хоосон квот үүсгэж байгаад нам нь эмэгтэй нэр дэвшигч оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа.

Г.Амартүвшингийн хувьд: Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн найз Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-д “12.92 хувийн хүүтэй, 54 сарын хугацаатай” зээл олгосон.

Нам нь түүнд нэр дэвших мандат өгөхгүй. Нийтийн албанд ажиллахааргүй, хувиа хичээсэн дүр байсан учир намын дарга нь түүнийг "жийсэн". Мандат өгөхгүй байх ажлыг МАН-ын генсек гардан гүйцэтгэсэн. Г.Амартүвшингийн суларсан тойрог болох Хан-Уулд хэн орж ирэх вэ гэдэг нь дараагийн асуудал юм.

Х.Ганхуягийн хувьд, төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Энержи Ресурс компанийн Ухаа худаг уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор ХБ-наас зээл авсан. Ингэхдээ Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин, Б.Будхүү, Т.Пүрэвсүрэн, О.Батбаатар нартай үгсэн тохиролцсон. Энэ хэргээс хамтран зээл авсан гэх Г.Дамдинням гишүүний нэр сугарч үлдсэн.

Баянгол дүүрэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатартай тохирч зардал босгох агуулгаар ажиллах чигтэй байна. Дарханд мандат өгөхгүй гэдэг нь тодорхой болсон гишүүдийн нэг Б.Баттөмөр. Улмаар түүнийг нэр дэвшүүлэхгүй байх хоосон орон зайд Г.Дамдинням гуйж гувших аргаар нэр дэвших төлөвлөгөөтэй суугаа. Өөрийгөө нэр дэвших боломжтой дүрээр тооцож буй юм.

Н.Алтанхуягийн хувьд: “ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяртай хамтран Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, ЭЗХЯ-ны ТНБД асан Б.Шинэбаатарт хууль бус үүрэг өгч, гүйцэтгүүлсэн” гэж буруутгагдсан. Нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жилээр хорих ялаар шийтгэх заалтаар буруутгагдаж, улмаар хэрэгсэхгүй болсон. Улс орны бүтээн байгуулалтад зориулж хөрөнгө олж ирсэн, танхимаараа шийдвэр гаргасан асуудалд түүнийг ялласан нь анхдагч байв.

Тэрбээр АН-аас нэр дэвшинэ гэдгээ зарлачихсан. Ингэхдээ 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж гарсан Эрдэнэт үү, эсвэл Увсын тойрог байх уу гэдэг нь одоогоор тодорхойгүй.

Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувиар Засгийн газрын гишүүдээ тойрогт нэр дэвш хэмээн үүрэгдэж, Архангай, Өмнөговь, Булган, Говь-Алтай, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдийн суллах замаар өөрийн хүнээ дэвшүүлэх акцууд хийсэн. Эдгээр тойрог дахь гишүүд үндсэндээ ялгүй шиг мултрах нь чухал байгаа болохоос намаас мандат горьдолтгүй болсноо маш эрт ухаарсан харагддаг.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Том агуулгаар нь харвал улс орон даяар сүр дуулиантайгаар эхэлсэн Хөгжлийн банкны зээлийн асуудлын цор ганц яллагдагч нь Ё.Баатарбилэг, удирдлагуудаас Н.Мөнхбат болж хувирав. АН-аас нэр дэвшинэ гэдгээ зарлачихсан Н.Алтанхуягаас бусад МАН-ын гурав буюу Ё.Баатарбилэгийг яллаж, Г.Амартүвшинг мандатаас сугалж, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарыг дэвшүүлэх тохироо хийгдсэн гэж харагдахаар. МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, гишүүдийг намаас хөөж, бага хурлын гишүүнээс хасахаар дүрэмдээ өөрчлөлт оруулчихсан ч биелдэггүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-03-13 08:36

ЭНЭ асуудлыг шүүх биш МАН шийддэг болчихсон юм уу???

цогтбадамдорж
цогтбадамдорж
2024-03-13 20:12
Reply to  зочин

Хонгилын шүүх Элбэгдорж Х.Баттулга хоёрын шийдвэрээр ял завшуулж байгаа учир тусгайлсан шүүх байгуулах эсвэл нам өөрийн гишүүдээ шийдэх болж байгааюм Шүүх өнөөдөр нэг ч хэрэг зөв шийдэхгүй идсэн уусан хүмүүс бүгд яялгзүй с�##�ж байгаа

Зочин
Зочин
2024-03-13 10:05

Тэнэг Дамдиннямыг дэвшүүлвэл ялагдах байхдаа! Чааваас!

Зочин
Зочин
2024-03-13 10:20

Шүүх гэж гууүь болж дээ. Шүүхийн ялыг МАН дээр шийддэг болоо юц?

Баяраа
Баяраа
2024-03-13 10:21

"Шүүх хур�##�тай холбоотой улстөрийн ирээдүй нь хэрхэх т�##�аар ньюансууд ч сонирхол татсан асууд�##� юм" ч гэх шиг юу б�##�ай юм бичдэгийн ха ха

Зочин
Зочин
2024-03-13 12:36

Дамдинням гэж төлөвшөөгүй,бодлогогүй нөхөр,яахлаараа ч !!

Зочин
Зочин
2024-03-13 14:24

БГД-т Ганбаатар Ганхуяг нарыг нэр дэвшүүлэх юм бол энэ хоёр этгээд хоёулаа унах нь тодорхой. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг сонгохгүй. Одоо та хоёр болноо. Явж үз.

Yag tiim ee
Yag tiim ee
2024-03-14 00:56
Reply to  Зочин

Damnk Unen teneg yum aa./ Hasmgiin gaigui hunee shiitgej, halan chutgur gegch shig shine ueiin hulgaichuudiig de.shuulj Sanh mambar avah yum baina duu . Devshuulsen, devshij baigaa ni ch taarchuhsan taar shuudainuud ireh songuuliar 3-uulaa bundiinu biz.Bundiilgeh l heregteu

Зочин
Зочин
2024-03-13 15:28

Gankhuyag gej idej uukhiin dontoi nukhur um shig bgaa um. Khugjliin banknaas idsen sh dee Amartyvshinteigee niilj bgd.

Зочин
Зочин
2024-03-13 16:00

Шун�##� нь шулам болсон хулгайчуудаа ялгүй бүүр нэр дэвшүүлж өршөөсөөр байх уу

иргэн
иргэн
2024-03-13 17:21

Еоо энэ луйварчдын т�##�аар юу ч сонсмооргүй бна.

Инег-т байгаа гэмт асуудал
Инег-т байгаа гэмт асуудал
2024-03-13 18:46

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны �##�баны дарга Ганболдын �##�бан туша�##�аа ашиглаж, агаарын тээврийн нислэг зогсоож, 2 улсын хооронд явах хүмүүсийг хохироосныг ш�##�гаж хариуцлага тооцлх хэрэгтэй. Мөрөөр нь ажиллаарай. Энэ бол маш ноцтой хэрэг шүү!!!

Зочин
Зочин
2024-03-13 20:59

Өлөн хулгайчууд бус уу. Бусад улс оронд бол сэлэм гялс

Зочин
Зочин
2024-03-13 21:11

Дамдинням гэж нэг сармагчин. Хийсэн ажил байхгүй. Худлаа Дарханы зам гэж попордог боловч тэр хуруу ч хөд�##�гөөгүй. Дарханы ядарсан өрхүүдэд нүүрс тарааж, сонгууль худ�##�даж авахаар завдаж байгаа. Ийм новшнуудад хууртв�##� ядуурлаа тархинаасаа хайцгаах хэрэг гарна шүү

Холбоотой мэдээ

Back to top button