Эдийн засгийн мэдээ

"Ачаа тээврийн зардал 35 саяас бууж, 3.5-4.2 сая болсон"

Бараа материал тээвэрлэх зардал цар тахлын өмнөх үедээ очсон байна. Гэвч түүнээс шалтгаалах үнийн хөөрөгдөг, нэмэгдсэн бараа материалын үнэ эргэн буусангүй.

Цар тахал дэгдэхээс өмнө Эрээн-Улаанбаатар чиглэл дэх ачаа тээврийн зардал 3.5 сая орчимд хэлбэлздэг байв. Гэвч коронавирусийн халдварын улмаар хил, гааль хаагдаж, тээвэрлэлт саатан, бараа материалын хомстолд орсон. Ингэснээр 3.5 сая төгрөгөөр тээвэрлэдэг байсан тээврийн зардал 35 сая төгрөг болтлоо өссөн. Үүнээс үүдэн барилгын материал болоод импортоос шалтгаалсан үнийн өсөлт нийт инфляцын 80 орчим хувийг бүрдүүлээд байсан юм.

Иймд тээврийн зардлын талаарх тодруулга мэдээллийг АТҮТ-ийн Ачаа, тээврийн хэлтсийн дарга О.Энхбатаас тодрууллаа.

Тэрбээр "Урд тээвэрлэгчээ зөв сонгож чадвал хямдаар ачих боломжтой. Эрээн-Улаанбаатар чиглэлд ачаа тээвэрлэх зардлын хамгийн үнэтэй нь 9000 юань гэж байгаа. Хямд нь 8000 юань гэж байгаа. Төгрөгөөр тооцвол доод ханш 3.5 сая дээд ханш дөрвөн сая 230 мянган төгрөг байгаа. Энэ бол Эрээнээс Улаанбаатар руу ачаа ачих, гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг бүхий л зардал багтсан дүн.

Цар тахлын үед машиныг нь хилээр оруулахгүйгээс үүдэн яаралтай татахын тулд өндөр үнэ хэлсээр байгаад үнийн хөөргөдөл үүсгэчихсэн. Одоо бол ковидын өмнө байсан үнэдээ байгаа. Гурван саятай байсан дүн дөрвөн сая давсан мэт сонсогдоод байгаа боловч юанийн ханшийн өсөлтөөс шалтгаалж байна. Тухайн үед юанийн ханш 300 гаран төгрөг байсан бол өнөөдөр 470 төгрөгийн ханштай байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button