Улс төрийн халуун сэдэв

Ах захдаа найдсан хоёр

Нийслэл дэх МАН-ын хорооны сонгуулийн штабыг Д.Сумъяабазар удирдаж, Х.Нямбаатар ерөнхий менежерээр нь ажиллахаар болов. Энгийнчилвэл, Л.Оюун-Эрдэнэ намынхаа сонгуулийг удирдаж, түүнд Д.Амарбаясгалан шадарлах утга юм.

Ингэж Х.Нямбаатар сонгуулиас өмнө Нийслэлийн МАН-ын хороог удирдана гэх таамаг үгүйсгэгдэж, ах захдаа найдсан хоёрын эвслээр сонгуулиа Д.Сумъяабазарын удирдлага дор явуулах нь тодорхой боллоо.


Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн 2024.03.11-ний өдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг албажуулсан байна.

Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар ажлаа өгөх шахалтад орохдоо "Нийслэлийн МАН-аа би өөрөө удирдана" гэсэн тохироог хөшигний ард хийсэн байдаг. үүнийгээ ч нийтэд ил хэлж, "Намаа би хүнд өгөхгүй" хэмээж байв.

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, хотын даргаар ажилласан хэдий ч хугацаанаасаа өмнө огцрох өргөдлөө өгсөн хүн бол Д.Сумъяабазар. Хотын даргын албан тушаалаа өгснөөс хойш тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувиар сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, өөрөөр нийтэд төдийлөн ил гараагүй яваа юм.

Үндсэндээ Д.Сумъяабазарт одоогоор буй цор ганц байр суурь нь, Нийслэлийн МАН-ын хорооны дарга юм.

Х.Нямбаатарын тухайд ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн суудлаас түдгэлзэж, хотын даргаар томилогдсон. Эрх баригч намын амбиц нь, Х.Нямбаатарыг 2024 оны сонгуулийн дүнгээр хотын даргаар үргэлжлүүлэн ажиллуулах явдал юм. Нийслэлийн засаг даргыг хотын ялсан намын хорооноос нэрийг нь анхлан гаргаж, НИТХ-аар хэлэлцүүлэн, Ерөнхий сайдаар батламжлуулах байдлаар томилдог дэстэй.

Тэр ч утгаараа НИТХ дахь нөлөөллөө өндөр байлгах зорилгоор хотын намаа удирддаг жишиг тогтсон. Эл жишгээр Х.Нямбаатарыг Д.Сумъяабазараас хотын МАН-ын хороог шилжүүлэн авна гэгдэж байв.

Мөнхүү 2024 оны сонгуулийн дүнгээр хотын даргаа үргэлжлүүлэн хийх улс төрийн шийдвэр гаргаж, тодорхой эрсдлийг хүлээж ирсэн дүр гэдэг утгаараа Х.Нямбаатарыг хотын 2024 оны УИХ-ын сонгуулийг удирдана гэх яриа ч байв.

Гэвч сонгуулийн штабыг Д.Сумъяабазар ахалж, Х.Нямбаатар зөвхөн менежерийн үүргээр ажиллах шийдвэрийг гаргаад буй нь энэ юм.

Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын тухайд улс төрийн тавцанд ах дүүс болон зүтгэж, СХД-ийн МАН-ын хорооноос УИХ-ын гишүүд болтлоо хамтдаа өгссөн түүхтэй. Тэд энэ удаа албан тушаалын эрэмбэ булаацалдах гэхээс илүү нэгэндээ итгэж, найдлага хүлээлгэсэн байдлаар сонгуулиа явуулахаар төлөвлөсөн харагдана.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-13 08:04

ЭНЭ СОНГУУЛЬ ХЭНД ХАМААТАЙ ЮМ БҮҮ ХИЙРХЭЭРЭЙ ИРГЭДЭЭ ДОРОМЖИЛЖ ИДЭЖ ЗАЛГИХЫН ТӨЛӨӨ ИХ МАРОФОН ЭХЛЭХЭД БАГА ХУГАЦАА ҮЛДЛЭЭ СОНГУУЛИЙГ ЛААРАХ ИДЭЭСЭЙ ТҮЙ

Иргэд
Иргэд
2024-03-13 10:05
Reply to  Зочин

Ах нараа хогийн цэг рүү хамт аваад яваарай. Ард түмэн сонголтоо �##�ь эрт хийсэн байгаа. МАН аас ширхэг үс ч үлдээхгүй гэж. Та нар 8 жилийн хугацаанд маш баяжсан. Одоо болсон. Ахиад жаахан нэмбэл шууд гэдсээрээ хагарна шүү.

Иргэд
Иргэд
2024-03-13 09:59

Энэ хоёр хог удахгүй Улаанчулуутын хогийн цэгт ачигдах болжээ. Хулгайч нь худ�##�чаа аваад �######�ах нь. Ад үзэгдсэн, татвар, зөвшөөрлөөр дарангуйлагдсан хэдэн жолооч нарын нуруу тэнийх нь. Угтаа машингүй айл байхгүй. Сонгууль хүртэл Та нар минь хэдхэн сар дэвчээрэй. АН гэхэд хоёр эрүүгийн бат�##�сан журам, хуулийг хүчингүй болгоно гэсэн.

Холбоотой мэдээ

Back to top button