Энтертайнмент

“Хөх тэнгэрийн хязгаарт” кино Олон улсад нээлтээ хийжээ

“International Film Festival Mannheim-Heidelberg” фестивалийн Нээлтийн киногоор Монголын уран бүтээлчдийн “Хөх тэнгэрийн хязгаарт” кино шалгарч нээлтээ хийжээ.

Энэ тухай жүжигчин Б.Амараа өөрийн цахим хуудастаа “Дэлхийд эртнийхээрээ 7-д ордог, 68 дахь удаагаа зохион байгуулагдаж буй International Film Festival Mannheim-Heidelberg фестивалийн Нээлтийн киногоор “Хөх тэнгэрийн хязгаарт” кино маань шалгарч, Дэлхийн нээлтээ хийлээ.

Энэ хүрэх зам бодсоноос хамаагүй урт бас хүнд аялал байлаа. Танхим дүүрэн үзэгчид киноны сүүлчийн титрийг дуустал тасралтгүй алгаа ташсан нь уран бүтээлч хүний хувьд авч болох хамгийн сайхан таашаал билээ. Яг энэ мэдрэмж л дараа дараагийн уран бүтээлээ бүтээх урам зориг, эрэл хайгуулыг өрдөж өгдөг. 2020 онд Япон, Монголд нээлтээ хийн та бүхнийхээ хүртээл болгоно. Монгол талаас хамтран киног продюсерласан Номадиа пикчерс, П. Эрхэмбулган нартаа баярлалаа” гэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button