Навальныйн Авлигатай тэмцэх сангийн тэргүүн асан руу алхтай этгээд халджээ
Алексей Навальный агсны 2011 онд үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх санд тэргүүнээр нь ажиллаж байсан Леонид Волков руу алхтай этгээд халдсан байна. Халдлага мягмар гарагт /2024.03.12/ Литва улсын нийслэл Вйльнюст болжээ.
Навальный агсны хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдэгдэл гаргахдаа “Леонид Волков гэрийнхээ гадаа байхдаа халдлагад өртлөө. Хэрэгтэн түүний машины цонхыг хагалаад, нүд рүү нь нулимс асгаруулагч цацаж Леонидыг алхаар цохиж эхэлсэн байна” гэсэн юм.
Волков 2023 он хүртэл Авлигатай тэмцэх сангийн даргаар ажилласан. Тэр өөрийн аюулгүй байдлын улмаас олон жилийн турш гадаадын улсад амьдарч иржээ. Волков саяхан ирэх баасан гарагт /2024.03.15/ эхлэх ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг шүүмжилсэн байна.
Ливтийн эрх баригчид болсон явдлыг шалгаж байна гэжээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбергис “Гэмт этгээдүүд хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээнэ” хэмээсэн юм.
Волковоос гадна Навальныйн Авлигатай тэмцэх санд ажилладаг хүмүүс, бусад активистүүд сүүлийн жилүүдэд ОХУ-ыг орхин гарах болжээ. Энэ нь Москвагаас сөрөг хүчнийг дарах гэсэн хавчлагатай холбоотой гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
arai l dutuu hiichihlee dee. ih ch umhii,baga ch umhiig bur guitseeh l bnaian yum