Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинЭРҮҮЛ МЭНД

Судалгаа: Цар тахал дэлхийн дундаж наслалтыг 1.6 жилээр багасгажээ

Дэлхий улс орнуудын дундаж наслалт 1950 оноос хойш тогтмол нэмэгдсээр ирсэн. Гэвч дундаж наслалт ихсэх хандлага цар тахлын үеэр 2019-2021 оны хооронд зогсож, эсрэгээрээ багасаж эхэлсэн байна.

The Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд мягмар гарагт /2024.03.12/ нийтлэгдсэн шинэ судалгаа цар тахлын улмаас дэлхийн дундаж наслалт 1.6 жилээр буурсан гэх үр дүн харуулжээ.

Тодруулбал дэлхийн дундаж наслалт 1950 оноос хойш тогтмол нэмэгдэн 49 байснаас 73 болсон. Гэвч цар тахлын улмаас 2020 болон 2021 онд Ковид-19-ийн шууд болон шууд бус нөлөөний улмаас 16 сая хүн амь үрэгдсэн юм.

Ийм олон хүн амь үрэгдсэн нь дэлхийн дундаж наслалтыг 2019 онд 73.4 жил байсныг 2021 онд 71.8 хүртэл бууруулжээ. Эрдэмтэд 204 орон, нутаг дэвсгэрт цар тахлын улмаас бүртгэгдсэн нас баралтын тоо баримтад дүн шинжилгээ хийж энэхүү үр дүнг гаргаж авсан байна.

204 улсад дүн шинжилгээ хийхэд тэдний зөвхөн 32-т нь л 2019-өөс 2021 оны хооронд дундаж наслалт ихэсжээ.

Судалгааг ахалж бичсэн Вашингтоны их сургуулийн профессор Остин Шумахер “Дэлхий даяар Ковид-19-ийн цар тахал нь насанд хүрэгчдийн хувьд хагас зуунд тохиолдсон хамгийн нөлөө бүхий үйл явдал болсон. Ямар ч дайн, байгалийн гамшигтай харьцуулшгүй” гэсэн юм.

Эх сурвалж: Live Science

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button