Энтертайнмент

“37-р Точка”-гийн дүрүүдийг хөзрөнд мөнхлөв

-“37­Р ТОЧКА” ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛ КИНОНЫ ХОЁРДУГААР БҮЛЭГ 2020 ОНД ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛНО-

Фантастик” продакшны бүтээл, телевизийн олон ангит “37-­р Точка”-гийн дүрүүдийг хөзрөнд буулгасан байна. Тодруулбал, ноён, хатан, боол, тамга гэсэн дөрвөн төрлийн 16 хөзөрт киноны гол дүрийн Лутаа, Тогосоо тэргүүтэй баатруудын зургийг дүрсэлжээ.

Харин нэгдүгээр хүн буюу улаан жокер дээр гавьяат жүжигчин Н.Золбоот, хоёрдугаар хүн буюу хар жокер дээр гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягийн дүрийг буулгасан байна.

Тус киноны нэгдүгээр бүлэг албан ёсоор дуусаж, хоёрдугаар бүлэг хэзээ эхлэх, ямар үйл явдал өрнөх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үлджээ. “37-­р Точка” телевизийн цуврал киноны хоёрдугаар бүлэг 2020 онд үзэгч­дийн хүртээл болох юм байна.

ЭХ СУРВАЛЖ: Засгийн газрын мэдээ сонин

ЗУРГИЙГ: Цахим орчноос авч ашиглав /энд дарж үзнэ үү/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-22 14:33

точка гэх үгийг орчуулахаар цэг гэж орчуулагдана

Зочин
Зочин
2019-11-22 14:34

хөзрөөс илүү үнэн хэлдэг мэргэ самяа хийдэд бий зурагтаас хойшоо яваад

Холбоотой мэдээ

Back to top button