Улс төрийн мэдээ

Беларусь улсын Гадаад хэргийн сайдын 28 жилийн дараа хийж буй хоёр дахь удаагийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник 2024 оны гуравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Беларусь улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч дагалдана.

Айлчлалын үеэр тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, төр, засгийн удирдлагад бараалхана.

Мөн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр уулзалтууд хийхийн зэрэгцээ, Онцгой Байдлын Ерөнхий Газарт зочилж, хоёр тал хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцана.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 28 жилийн дараа хийж буй хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд 1996 онд Гадаад хэргийн сайд В.Л.Сенько Монгол Улсад анх айлчилж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button