Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим TikTok-ийг хориглож болох хуулийг дэмжлээ

АНУ-ын Конгрессын дээд танхим (Сенатын танхим) “TikTok”, “Meta”, “Snapchat”, “Discord”, “X” (Twitter) компанийн захирлуудыг оролцуулсан томоохон сонсгол хийсэн. Тус сонсголын дундуур “Meta”-гийн захирал Марк Зукерберг платформоос улбаалан хохирсон хүүхдүүдийн гэр бүлээс уучлал гуйсан нь олны анхаарлыг татсан юм.

Тэгвэл Конгресс сошиал платформтой холбоотой нэгэн томоохон алхам тавилаа. Тодруулбал Конгрессын доод танхим (Төлөөлөгчдийн танхим) лхагва гарагт /2024.03.13/ хуралдаж “ByteDance” компанийг TikTok-ийг АНУ дахь хөрөнгөө худалдах эсвэл хориг тавиулах хуулийн төслийг баталжээ.

Төлөөлөгчдийн танхим 352:65 харьцаатай тус хуулийн төслийг дэмжсэн байна. Энэ нь том алхам хэдий ч одоо Сенатын танхим хуралдан санал авч дараа нь Ерөнхийлөгч Жо Байден эцэслэн баталгаажуулж гарын үсэг зурах хэрэгтэй.

Гол зүйл нь Байден тус төсөл ширээ дээр нь ирсэн тохиолдолд  шууд гарын үсэг зурахаа мэдэгдсэн. Тэгэхээр Сенатын танхим л баталбал хууль батлагдчихна гэсэн үг.

Хууль батлагдсан тохиолдолд “ByteDance” компани Бээжингээс зөвшөөрөл авч байж АНУ дахь хөрөнгөө худалдана. Харин Бээжингээс үүнийг эсэргүүцэхээ мэдэгдсэн байгаа. Ийм учраас тус хууль АНУ, БНХАУ-ын хооронд дипломат маргаан үүсгэх эрсдэл өндөр байна.

Эх сурвалж: BBC, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button