Маргааш хөдлөх Хөх хот чиглэлийн галт тэрэгний тасалбар борлуулалт 90 хувьтай байна

2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар болсон. Уг асуудлаар УБТЗ-ын зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулгаас тодрууллаа.
Тэрбээр, "Манай улсаас 72 хүний суудалтай хоёр вагон явна. Харин БНХАУ-аас 60 хүний суудалтай купе болон зөөлөн вагон явна. Ажил жигдрэхээр вагон нэмэх төлөвлөгөөтэй байна. Тасалбарын үнэ том хүн хоёр талдаа 627,200 төгрөг, хүүхэд 492,300 төгрөгөөр худалдаалж байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас Хөх хот чиглэлийн олон улсын зорчигч галт тэрэгний тасалбарын 90 гаруй хувь нь борлуулагдсан байна. Улаанбаатар-Хөх хот чиглэлийн эхний аялал энэ Баасан гарагт Улаанбаатараас хөдөлж гуравдугаар сарын 16-ны өдөр Хөх хотод хүрэх, Хөх хот–Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ashgui dee TZ mini ajil turel n amjilttai.ajilchin.nasaaraa ajillasan tetgeveriin hugshid.bugdiinh n tsalin.uramshuulal nemegdej.amidral ahui n ulam sain boloh boltugai.