УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

УИХ-ын сонгуульд нэг иргэний санал өгөх зардлыг 18 мянган төгрөгөөр тооцжээ

2024 оны УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуульд нийт 72.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөг, орон нутгийн ээлжит сонгуулийн зардалд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тооцоод буйг Сангийн яамнаас танилцуулсан юм.

Харин энэ удаагийн сонгуульд санал өгөх 18-аас дээш насны нийт 2.2 сая байгааг ҮСХ-ноос мэдээлжээ. Тэгвэл УИХ-ын сонгуульд төсөвлөгдсөн 39.5 тэрбум төгрөгийг санал өгөх 2.2 сая иргэнд хуваавал нэг сонгогчийн зардалд 17,955 төгрөг оногдож байна. Үүнийг дээд оронд шилжүүлэн тооцвол 18 мянган төгрөг гэж ойлгож болно.

Ташрамд дурдвал, энэ жилийн ээлжит сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр болох бөгөөд нийт 126 гишүүнийг сонгох юм. Сонгуульд нэр дэвшиж буй нам болон эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд ажлын зургаан өдөр үлдээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button