Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

ОХУ, АНУ-ын сонгууль: Нэр дэвшигчид, таамаглал, иргэдийн үзэл бодол

Агуулгын товчлол: ОХУ-д ээлжит ерөнхийлөгчийн сонгууль өнөөдрөөс эхлэж байгаа. Харин АНУ-д ирэх арван нэгдүгээр сарын тавны өдөр ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Тус сонгуульд 2020 оны санал хураалттай адилаар Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Дональд Трамп нэр дэвших нь тодорхой болсон. Барууны шинжээчид Владимир Путинийг өрсөлдөөнгүй ялна гэж үзэж буй. Харин АНУ-ын хувьд санал асуулгаар Дональд Трамп тэргүүлж байгаа юм.


1. ОХУ-ын сонгууль

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнөөдрөөс эхлэн ням гарагийг /2024.03.17/ дуустал үргэлжилнэ. Энэ удаагийн сонгууль нь гурван өдөр дараалж явагдах мөн цахимаар саналаа өгч болох анхны сонгууль гэдгээрээ онцлог юм. Крымын хойг гэх мэт ОХУ-ын 29 бүсэд цахимаар санал өгөх боломжтой.

Мэдээж Ерөнхийлөгч Владимир Путин өрсөлдөнө. Энэ нь түүний тав дахь сонгууль. Гэхдээ 2020 онд ОХУ-ын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулийж Путиний өмнөх бүрэн эрхт хугацааг тооцохгүй болгосон байдаг. Ийм учраас үндсэн хуулиараа бол энэхүү санал хураалт нь Путиний “анхны” сонгууль байх юм.

Зургийн эх сурвалж: Reuters

Өмнө нь Дмитрий Медведев ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацааг дөрвөн жил байсныг уртасгаж зургаан жил болгосон. Ийм учраас Путин энэ удаа ялалт байгуулбал 2030 онд дахин нэр дэвшиж 2036 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой байна.

Хэдэн хүн сонгууль өгөх вэ

Өнөөдрөөс эхлэн санал хураалтад 18-аас дээш насны шоронд хоригдоогүй ОХУ-ын иргэн бүр оролцож болно. Тус улсын Сонгуулийн төв хороо ОХУ болон Орост эзлэгдсэн Украины газар нутгуудад оршин сууж буй 112.3 сая иргэн сонгууль өгөх боломжтой гэж мэдээлжээ. Мөн гадаадад амьдарч буй 1.9 сая Орос иргэн саналаа өгөх эрхтэй.

Зургийн эх сурвалж: Deccan Herald

Хэрэв аль нэг нэр дэвшигч нийт саналын 50 хувиас дээш санал авч чадахгүй бол хоёрдох санал хураалт дөрөвдүгээр сарын долоонд явагдана. Харин сонгуульд ялалт байгуулсан өрсөлдөгч тавдугаар сарын долоонд тангаргаа өргөж, албан тушаалаа хүлээн авах юм.

“ТАСС” агентлаг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.03.06/ мэдээлснээр сонгуулийн эрт санал хураалт өнгөрсөн сараас эхэлж нийтдээ 32 бүс нутгийн 740 мянган иргэн хугацаанаас өмнө саналаа өгсөн байна.

Сонгуульд өрсөлдөгчид

Зүүнээс Леонид Слуцки, Николай Харитонов, Владислав Даваков, зургийн эх сурвалж: Wikipedia

ОХУ-ын наймдахь сонгуульд Ерөнхийлөгч Владимир Путин бие дааж, Думын дэд дарга, Шинэ Ардын намын Владислав Даваков, Либерал Ардчилсан намын дарга Леонид Слуцкий, Коммунист намын Николай Харитонов нарыг сонгуульд өрсөлдөнө.Даваков, Слуцкий, Харитонов нар бол Украины дайн гэх мэт Кремлийн бодлогыг дэмждэг улс төрчид юм.

Иргэдийн үзэл бодол

Энэ сарын эхээр Кремльтэй холбоо бүхий “VTsIOM” гуравдугаар сарын эхээр явуулсан санал асуулгаар бол иргэдийн 60 хувь Путин, 3 хувь Харитонов, 2 хувь Слуцкий, 5 хувь Даванковт санал өгнө гэж хариулжээ. Харин санал хураалтад оролцогчдын 17 хувь хараахан шийдээгүй байгаа гэсэн бол 15 хувь нь сонгуульд оролцохгүй хэмээсэн байна.

Барууны шинжээчид Путинийг 2018 оны санал хураалт шиг ямар нэгэн өрсөлдөөнгүй энэ сонгуульд ялалт байгуулна гэж бодож буй. Тодруулбал 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд Путин 76.7 хувийн саналаар гарсан бол хоёрт орсон Коммунист намын нэр дэвшигч 11.8 хувийн л санал авсан юм.


2. АНУ-ын сонгууль

АНУ-ын 60 дахь ерөнхийлөгчийн сонгууль ирэх арван нэгдүгээр сарын 5-ны өдөр явагдана. Тус сонгуульд 2020 оныхтой яг ижил буюу Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Дональд Трамп өрсөлдөх нь лхагва /2024.03.13/гарагт тодорхой болсон юм.

Тодруулбал Жоржиа мужийн анхан шатны сонгуульд Дональд Трамп ялалт байгуулснаар Бүгд найрамдах намын 1,215 төлөөлөгч түүнд оноогдсон тул тэрбээр намаа төлөөлж өрсөлдөх болсон.

Зургийн эх сурвалж: CNN

АНУ-д ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг намын төлөөлөгчид намынхаа их хурлаар сонгодог. Төлөөлөгч нь муж эсвэл дүүргүүдэд намаа төлөөлдөг хүмүүс юм. Ардчилсан нам 3,934, Бүгд найрамдах нам 2,429 төлөөлөгчтэй.

Муж бүрийн анхан шатны болон намын бүлгийн сонгуульд өрсөлдөж авсан саналаас нь хамааран нэр дэвшигч нарт төлөөлөгчид хуваарилагддаг байна. Хуваарилагдсан төлөөлөгчид тэрхүү нэр дэвшигчдээ намынхаа их хурлаар саналаа өгдөг.

Харин Байдены хувьд мягмар гарагт /2024.03.12/ 2012 төлөөлөгчтэйгөөр Ардчилсан намаас нэр дэвших нь тодорхой болсон юм.

Хэдэн хүн сонгууль өгөх вэ

АНУ-д 18-аас дээш насны иргэн бүр сонгууль өгөх боломжтой. Мөн шүүх хурал нь эхлээгүй, цагдан хоригдож буй хүмүүс, Мичиган, Иллиной, Индиана, Кентаки болон Өмнөд Каролинагаас бусад мужид хоригдож буй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шоронгоос сонгууль өгч болдог юм.

Харин Мэйн, Вермонт муж болон Вашингтон хотод цагдан хоригдож байгаа эсвэл шоронд ял эдэлж буй хүмүүс бүгд санал өгөх эрхтэй байдаг. Энэ жил хэдэн хүн сонгууль өгөх боломжтой талаар албан ёсны тоо баримт байхгүй ч “Statista” сайтаас харвал 2022 онд АНУ-д 161.42 сая хүн сонгууль өгөхөөр бүртгэгдсэн байжээ.

Сонгуульд өрсөлдөгчид

АНУ-ын 60 дахь ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Дональд Трамп, Роберт Ф.Кеннеди Жуниор болон Корнел Уэст нар бие дааж өрсөлдөнө. Сонгуульд Либертариан болон Ногоон намаас улс төрчид нэр дэвших ч гэсэн хараахан сонгогдоогүй байгаа

Зургийн эх сурвалж: History.com, White House

69 настай Кеннеди Жуниор нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннедийн төрсөн дүүгийнх нь хүү юм. Тэрбээр 2023 оны дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан. Кеннеди Жуниор Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам давамгайлдаг АНУ-ын улс төрийн системийг шүүмжлэгч.

Харин 70 настай Корнел Уэст нь Харвард, Йел болон Холбооны теологийн их сургуульд профессороор ажиллаж ирсэн философич, зохиолч юм. Тэрбээр 2023 оны зургаадугаар сард Ардын нам дор нэр дэвших гэж байсан ч дараагаар нь бие даан өрсөлдөж буйгаа мэдэгджээ.

Иргэдийн үзэл бодол

Энэ сонгууль харьцангуй өрсөлдөөнтэй явагдана. Гэхдээ нэгдүгээр сард “Reuters” агентлаг болон “Ispos” компанийн хамтран явуулсан санал асуулгаар Трамп Байденыг илрүүлсэн юм.

Сонгуулийн насны 1250 хүнээс хэнд санал өгөхөөр төлөвлөж байгааг нь асуухад Трамп 40 хувь, Байден 34 хувийн санал авчээ. Харин үлдсэн оролцогч буюу 26 хувь нь хэнд санал өгөхөө сайн мэдэхгүй байна гэж хариулсан байна.

Гэхдээ нийт оролцогчдын 67 хувь нь ерөнхийлөгчийн сонгууль бүрд ижил нэр дэвшигчид харахаас залхаж, шинэ хүн нэр дэвшихийг хүсэж байна гэж хариулжээ. Харин 18 хувь нь Трамп, Байден хоёроос сонгох шаардлага гарвал хэнд нь ч санал өгөхгүй хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters, Al Jazeera, Associatred Press, Democracy Pocket

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-15 08:07

ЗА ТЭГЭХЭЭР ПУТИН ТРАМП ХОЁР СОНГУУЛЬД ЯЛЧИХААД МОНГОЛД ХҮРЭЭД ИР ХОНИНЫ ХОРХОГ ЯМААНЫ БООДОГ 5 ЖИГЭЭР ДАЙЛЬЯ ЦЭВЭР МОНГОЛ НЭРМЭЛД ШАР ТОС ОРХИЖ ХАЛААГААД ӨГЬЕ ЯДАРГААНД САЙН.ТРАМПААС ХҮСЭХ НЬ МОНГОЛ ИРГЭДИЙГ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛ АНУ н ТОП КОМПИАНУД МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГ ТЭД ШУДРАГА БАЙГ.ПУТИН АГАА БОЛОХООР УЦС БАРЬЖ ӨГ БАС МАНАЙХААС ТАСЛАЖ АВСАН ГАЗРУУДАА БУЦААГААД ӨГЧИХ МАРДАЙН УРАНЫГ ЭРГҮҮЛЭЭД АШИГЛА ХУВИА ТОХИРИЙ ГЭЖ ҮҮ? БОЛНОО МОНГОЛ 85 % ОХУ 15 % ҮҮНИЙГ ЗӨВШӨӨРВӨЛ ТА ХОЁРЫГ УЛИРУУЛАН СОНГОНОО БОДООД ХАРИУ ӨГӨӨРЭЙ

мөнх
мөнх
2024-03-15 19:51
Reply to  Зочин

тэнэгээрээ улам тэнэгтэх м�##� вэ

Зочин
Зочин
2024-03-15 08:45

Omhii hulgaichuudiig bitii songoosoi dain dajin zogsoosoi

Зочин
Зочин
2024-03-15 09:28

Трамп явж энэ Дэлхийн амьдр�##�ыг эерэг болгоосой, ядаж Украйныг номонд нь хиймээр Байна, Аугаа Орос орон амар жимэр байг дээ

Зочин
Зочин
2024-03-15 11:44

Biden davakov 2garaasai

Зочин
Зочин
2024-03-15 14:25

Америк сөнөжээ. Ёрөнхийлөгчийнх нь сонгуульд эргүү хүн/ Байдэн/ нэр дэвшихийг үзлээ.

Холбоотой мэдээ

Back to top button