ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Улсын төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 78.4 хувиар өсжээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.4 (78.4 хувь) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрч, 2.3 (83.1 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь Үнднсний статистикийн хорооны судалгаагаар гарсан байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний хоёр сард 3.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Татварын нийт орлого 2024 оны эхний хоёр сард 4.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3 (88.2 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 1.1 (2.4 дахин) их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 521.4 (2.7 дахин) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 260.5 (43.5 хувь) тэрбум төгрөг, онцгой албан татвар 106 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

2024 оны эхний хоёр сард татварын нийт орлогын 40 хувийг орлогын албан татвар, 17.6 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 11.5 хувийг нийгмийн даатгалын орлого 4.8 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4.1 хувийг онцгой албан татварын орлого, 22 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 80.4 хувийг ААНОАТ, 19.6 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний 2 сард 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 994.8 (36 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 536 (91.8 хувь) тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 425 (2.9 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Нийт зардалд хөрөнгийн зардлын эзлэх хувь 2024 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 9.3 нэгж хувиар, бараа үйлчилгээний зардал 8.9 нэгж хувиар, хүүгийн зардал 0.1 нэгж хувиар тус тус өсөж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 18 нэгж хувиар, татаас 0.3 нэгж хувиар тус тус буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button