ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 8.9 сая ам.доллароор буурчээ

Монгол Улс 2024 оны эхний хоёр сард нийт 121 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.долларт хүрчээ. Харин импорт 1.6 тэрбум ам.доллар болсон байна. Ингэснээр тэнцэл 644.4 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 388.4 (11.3 хувь) сая ам.доллар, импорт 397.2 (33.1 хувь) сая ам.доллароор тус тус өсөж, экспорт 8.9 (0.4 хувь) сая ам.доллар, тэнцэл 406.1 (38.7 хувь) сая ам.доллароор тус тус буурсан байгаа юм.

Экспорт 2024 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 8.9 сая ам.доллароор буурахад боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 125.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 56.3 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр, баяжмал 73.4 сая ам.доллар, нүүрс 65 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 24.9 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button