Гадаад мэдээДЭЛХИЙЭнтертайнмент

Их Британийн хатан Камилла өөрийнхөө дүртэй барбитэй болжээ

Их Британийн хатан Камилла өөрийнхөө дүртэй ижил барби хүүхэлдэйтэй болсон байна. Мягмар гарагт /2024.03.12/ Букинхемийн ордонд болсон ёслолын үеэр түүний өмсөж байсан хувцастай ижил өмсгөлтэй барбиг Камиллад гардуулж өгчээ.

Тус хүүхэлдэйг Букинхемийн ордонд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн сангийн (WOW) уулзалтын үеэр танилцуулсан юм. Камилла тус сангийн ерөнхийлөгчийн хувьд үг хэлэхдээ 1914 онд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид Букинхемийн ордны цонхийг хагалж шидсэн хоёр чулууг дурдсан байна.

Зургийн эх сурвалж: People

Тэр хоёр чулууг хатан Мэрийн тушаалаар ордонд хадгалсан юм. Камила чулуунуудыг бариад “1914 онд байсан гэж бодож байна. Энэ чулуунууд ирээдүйд эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн хүчний золиос болохгүй гэж найдан шидсэн эмэгтэйчүүдийн итгэл найдварыг илэрхийлдэг гэж би итгэдэг” хэмээжээ.

Тэрбээр нэмж “Өнөөдөр, 110 жилийн дараа та бүгд ч бас өнөөгийн мөн ирээдүйн эмэгтэйчүүдийн итгэл найдвар учир Букинхемийн ордонд урьсан” гэсэн юм.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button