Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Путинд “ялалт” байгуулсанд нь баяр хүргэжээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль гуравдахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр тус улсын хэд хэдэн мужуудад эсэргүүцэгчид санал хураах бүхээгийг шатааж, саналын хайрцаг руу будаг цацсан тохиолдол гарсан юм.

Тэгвэл Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель хошигносон байдлаар Владимир Путинд мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр сонгуулийн анхны өдөр, санал хураалт эхлэх үед Путинд ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ.

Мишель “Өнөөдөр эхэлж буй сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байгаад нь Владимир Путинд баяр хүргэе. Сөрөг хүчингүй, эрх чөлөөгүй, сонголтгүй” гэсэн байна.

ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо сөрөг хүчний төлөөлөгчдийг өрсөлдүүлэхээс татгалзсан байдаг. Тухайлбал сөрөг хүчний төлөөлөгч Борис Надеждиныг ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий Хороо хоёрдугаар сард нэр дэвшихэд шаардлагатай гарын үсэг цуглуулахад алдаа дутагдал илрүүлсэн гэх шалтгаанаар түдгэлзүүлсэн.

Мөн Украины дайныг эсэргүүцэгч, сөрөг хүчний төлөөлөгч Екатрина Дунцоваг СЕХ сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрөөгүй юм. Түүний сонгуульд өрсөлдөх хүсэлтийн баримт бичигт олон тооны зөрчил байгаа гэх шалтгаанаар нэр дэвших хүсэлтийг нь хүлээн аваагүй байна.

Эх сурвалж: Politico

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-18 07:10

Путин гуай ингэж ертөнцийн шившиг болох гэж, чекис түүд ийм маанаг луйварчингууд байдаг л доо !!!

Зочин
Зочин
2024-03-18 07:57

ЕРТӨНЦИЙН ШИВШИГ БИШЭЭ ГОШНОГОО ДЭЛХИЙН НЭГ НОМЕРЫН УЛС ТӨРЧ УДИРДАГЧ ГЭДГЭЭ БАТАЛЧИХЛАА ЧИ МУУ ЧЕКИСТ ГЭЖ БҮРЭН БИЧИЖ ЧАДАХГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ ТЭЖЭЭВЭР ЗҮГЭЭР Л ДУУГҮЙ БАЙ АМИНД ЧИНЬ ӨЛЗИЙТЭЙ ЧЕКИСТҮҮДЭД ЮУГАА ЛУЙВАРДУУЛЦАН ӨЛӨГЧИН БЭ? ЧИ

зочин
зочин
2024-03-18 09:47
Reply to  Зочин

Путин дарагуйлагч

Холбоотой мэдээ

Back to top button