Гадаад мэдээДЭЛХИЙ

БНАСАУ Японы тэнгис рүү гурван баллистик пуужин харважээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сөүл хотноо болж буй ардчиллын сэдэвтэй чуулганд оролцохоор БНСУ-д ирсэн байгаа юм. Тэгвэл үүнийг тохиолдуулан БНАСАУ Японы тэнгис рүү гурван баллистик пуужин харважээ.

Тус ардчиллын сэдэвтэй чуулганыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл санаачилж явуулж байгаа юм. Пёнян өнөө өглөөний /2024.03.18/ 08:44 минутын орчим хоёр пуужин харваж, 08:21 минутад дахин нэг баллистик пуужин харвасан хэмээн Японы Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Хойд Солонгос сүүлийн хоёр сарын турш ямар баллистик пуужин харвалгүй өнгөрөөсөн ч Блинкен БНСУ-д ирэх үед ийнхүү Японы тэнгис рүү гурван пуужин харвав.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчиж баллистик пуужин хөөргөсөн явдлыг Япон эрс буруушааж байна” хэмээсэн юм.

Тэрбээр нэмж “Хойд Солонгосын хэд хэдэн үйлдэл нь манай улс, бүс нутаг, олон улсын энх тайван аюулгүй байдалд заналхийлж байгаа бөгөөд эдгээр нь хүлээн зөвшөөрч болшгүй зүйлс” гэсэн байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button