СПОРТ

Найм дахь удаагаа аваргын цом өргөсөн Хүлэгүүд юу хэлэв

Монголын Үндэсний дээд лигийн 2023-2024 оны финалын тоглолт өчигдөр өндөрлөсөн. Финал Бишрэлт металл болон Хасын Хүлэгүүд багийн хооронд болсон. Цувралын тав дахь тоглолтод Монголын сагсанбөмбөгийн түүхэнд хамгийн олон удаа аваргалсан Хүлэгүүд 67-81-ийн харьцаатайгаар ялалт байгуулж, найм дахь удаагаа аваргын цом өргөсөн юм. Иймд аваргын цом хүртсэн Хүлэгүүдийн зарим тоглогчдын сэтгэгдэлийг хүргэж байна.

Б.Билгүүн: Аварга авахын тулд маш их зүйлийг золиослосон. Олон хүний хүч хөдөлмөр энд байсан. Нэг үгээр илэрхийлэхэд маш хэцүү байна. Юутай ч аварга авсандаа маш их баяртай байна.

Д.Мөнхтүвшин: Өнөөдрийг хүртэл зөндөө хичээсэн. Хүлэгүүд багийнхан намайг урьж тоглуулсан, бүгдэд нь баярлалаа. Би үгээр илэрхийлж чадахгүй байна.

А.Ананд: Маш гайхалтай мэдрэмж байна. Миний хувьд улирал эхлэхэд томоохон хэмжээний бэртэлтэй байсан. Бэртлээс эргэн ирэх хүртэл арыг минь манай баг бат даасан. Ингээд нэг цул болоод аварга авсандаа маш их баяртай байна. Бидний хожил, хожигдол бүртээ хамт байсан үнэнч хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа.

Э.Саруул-Эрдэнэ: 20 жилийн түүхтэй том багт ирж аварга авсан, сэтгэл их хөдөлж байна. Хамгийн гол нь энэ аваргын цомыг амттай болгож байгаа зүйл нь бид улирлын турш дардан замаар яваагүй. Улирал эхлэхэд бүрэлдэхүүн, дасгалжуулагч цоо шинэ байлаа. Эхлээд их уналттай байсан ч давах асуудлуудаа даваад аварга болсон нь илүү онцгой болгож байна.

А.Азбаяр: Сэтгэгдэл маш өндөр байна. Тоглолт дуусаагүй байхад л аварга болох нь гэдэг мэдрэмж хэцүү болгож байлаа. Цаг дууссаны дараа л аварга болсондоо итгэлээ. Багийнхандаа баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button