УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Засгийн газрын тооцооллоор 16 сая орчим мал хорогдох урьдчилсан прогнозтой"

Өнөөдөр /2024.03.18/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. 2024 оны хаврын чуулганаар тэргүүн ээлжинд хэлэлцэх асуудлуудын талаар ярилцлаа. Хоёрдугаарт, зудын эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайханы мэдээллийг сонслоо.

Эхний асуудлын хүрээнд, нэгдүгээрт, УИХ-ын хаврын чуулганаар тэргүүн эгнээнд хэлэлцэх арав орчим хууль байна гэж үзлээ. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиудыг заавал хэлэлцэх ёстой. Дараагийн парламент гарч ирэхэд дэг нь бэлэн байж байх учиртай. Тавдугаар сарын 10-наас өмнө батална.

Хоёрдугаарт, Баялагийн сангийн тухай хууль. Хуулийн төсөл бэлэн болчихсон. Ойрын үед өргөн барина. Засгийн газар лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцээд өргөн барих болов уу гэж бодож байна.

Гуравдугаарт, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж батлая гэж байгаа. Засгийн газар ойрын үед өргөн барина. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бий.

Дөрөвдүгээрт, хувийн хэвшлийг дэмжих чиглэлийн хоёр гурван хууль бий. Эдгээрийг хэлэлцэж батлах нь зүйтэй. Нэмээд Ахмадын тухай хууль, Биеийн тамирын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг ийм хэд хэдэн хуулиудыг ойрын үед өргөн барина. Өргөн барихад хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзэж байна.

Хоёрдугаар асуудлын хүрээнд, туулай жилийн төгсгөл луу жилийн эхэнд цас ойр ойрхон орж, шуурч мал аж ахуйн салбарт нэлээн хүндрэл гарлаа. Засгийн газар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл сонслоо. Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах тодорхой арга хэмжээний саналуудыг боловсруулж, УИХ-д танилцуул гэж байгаа юм. Зээлийн хүүг хойшлуулах, малжуулахтай холбоотой ч юм уу. Засгийн газрын тооцооллоор 16 орчим сая мал хорогдох урьдчилсан прогнозтой" гэлээ.

Мөн тэрбээр, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хаврын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хэрэгжүүлэх боломж хэр байгаа юм бэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өмнөх чуулганаар хэлэлцээд, УИХ-ын дарга Г.Занданшатар тодорхой чиглэл өгөөд хойшлуулсан. Мөн 100 мянга гаруй иргэнээс ирүүлсэн санал бий. Эдгээрийг нэгтгэж, УИХ ойрын хугацаанд нэг шийдвэр гаргана. Нэгэнт иргэд эсэргүүцсэн учраас Хөрөнгө оруулалтын тухай хууль хаврын чуулганаар яригдахгүй гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 18, 2024 14:59

8 cая орчим л бх шүү дээ. Худлаа бна

Зочин
Зочин
3 сар 19, 2024 08:14

ЭНЭ НЭГ ӨВӨРХАНГАЙГААС ТОДОРСОН ХУВИЛГААН ЯАСАН Ч ТҮФ ГАР ВЭ? ИЙМ ОЛОН МАЛЫГ АЛАХНЭЭ ХАВРЫНГ ТУРАНХАЙ МАЛААР ЯАХ НЬ ВЭ? МЭРГЭН ТҮРГЭН ЭРХ БАРИГЧ НАМАА ШҮТЭХЭЭС БИШ ЯАХ ВЭ? ЧАДРАХ МАЛАА ТООЛЦЫМУ МУУ ЁРЫН АЦНУУД ВЭ?

Зочин
Зочин
3 сар 19, 2024 08:31

Байг�##�ь дэлхий өөрөа м�##� сүргийн тоог сайн муугаар нь ялгаад өгч өайгааг анхаар�##�даа аваарай! Олон м�##�тай арчилж чадахгүй байгаад м�##� нь хорогдсон м�##�чдадаа Булганы Эрдэнэбулган м�##�чин шиг тооцоотой амьдрахыг анхааружлж м�##�жих боломж олгоорой!#

Холбоотой мэдээ

Back to top button