Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Навальный амьсгал хураасан талаар анх удаа ам нээлээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный хоёрдугаар сарын дундуур хойд туйлд байрлалтай шоронд амьсгал хураасан. Навальныйг нас барахаас өмнө түүнийг хоригдол солилцоогоор суллахад ойрхон байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Навальный амьсгал хураасан талаар анхны удаа ам нээсэн байна. Тэрбээр өнөө өглөө /2024.03.18/ Навальныйг хоригдол солилцоогоор суллах санааг дэмжиж байсан гэж хэлжээ.

Путин түүний талаар ярихдаа Навальныйг нэрээр нь дурдаж, нас барсан тухайд нь “Ийм зүйл тохиолддог. Амьдрал шүү дээ, юу хийж чадах вэ дээ” гэсэн байна. Тэрбээр сүүлийн хэдэн жил Навальныйн тухай ярихдаа огт нэрийг нь ашиглаж байгаагүй.

Өнгөрсөн сард Навальныйн холбоотон Мария Певчих нэртэй эмэгтэй “Youtube” дээр байршуулсан бичлэг дээрээ Навальный болон хоёр нэр нь үл мэдэгдэх АНУ-ын иргэнийг Вадим Красиковоор солих тохиролцоо сүүлийн шатдаа явж байсан гэсэн юм.

Певчих “Түүнийг солилцох шийдвэр гаргасан болохоор Навальный хэдхэн өдрийн дотор суллагдах ёстой байсан юм. Хоёрдугаар сарын эхээр ФСБ-ийн ажилтан, алуурчин Вадим Красиковыг АНУ-ын хоёр иргэн, Алексей Навальныгаар солих санал Путинд тавьсан” хэмээсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-18 14:32

Чекистүүд гэж ийм нүгэлтэй хүүрнүүд шүү, яг солил цохын өмнө нь а лчихсан бна ш дээ ! Тэгээд "тийм зүйл байдаг" гээд зогсож бдаг.

Зочин
Зочин
2024-03-19 02:29

Яасан их итгээ вэ, Путин юу гэж солихов. Хилийн чанадаас өөрийг нь шүүмжилж булхайг нь илчилж суухыг хүснэ гэж үү

Гал
Гал
2024-03-19 02:30

2 хөрш минь тайван амг�##�ан байв�##� хэн удирдах нь мааньд ер хамаагүй

Зочи.
Зочи.
2024-03-19 12:40

Тавилан юм даа, урвагчийн.

Холбоотой мэдээ

Back to top button