Сонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ардчилсан нам ҮБХ-гоо энэ сарын 23-нд хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө эцэслэнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан хуанлийн дагуу 2024 оны гуравдугаар сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүлэх учиртай.

Энэ дагуу Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнгөрөгч амралтын өдрүүдээр /2024 гуравдугаар сарын 16, 17/ хуралдаж мөрийн хөтөлбөрийн явцыг хэлэлцжээ. Гэхдээ мөрийн хөтөлбөр 25-наас өмнө ҮБХ-ны хурлаар мөн яригдах учиртай. ҮБХ-ны хурлаа АН-ын дарга Л.Гантөмөр, генсек Д.Одбаяр нар 2024 оны гуравдугаар сарын 23-нд хийхээр урьдчилсан байдлаар тохирч, товложээ.

Гэвч АН дахь зарим фракц “энэ товоос өмнө хийж, мөрийн хөтөлбөрөө баталгаажуулъя” гэж буй аж.

АН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн буюу АН-ын Сургалт судалгааны газрын дарга нь хариуцаж байв. Харин нөгөө талаас Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцаас АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан гэх мэдээлэл гараад байна.

АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа-2050”-тай нийцүүлэн боловсруулах чиглэл өгсөн гэгдэв. Тус нам мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа иргэд, гишүүд дэмжигчдийнхээ саналыг тусгахын тулд орон даяар аян өрнүүлдэг байсан ч, тэгээгүй. Дээр нь эрх баригч намын даргын бодлогыг үргэлжүүлнэ гэсэн нь асуудлыг хурцатгасан бололтой.

Тиймээс ҮБХ-ны хурал дээр нэлээдгүй ширүүн мэтгэлцээн өрнөх чигтэй.

Харин МАН-ын Удирдах зөвлөл гуравдугаар сарын эхээр хуралдаж мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн байна. Мөн Бага хурлаа товлон зарлаж дахин хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 12:18

Энэ нүдний шилтэй мантуу чинь төвд нохойн хоолны орцонд байнга багтдаг гар гээ биз дээ !

Зочин
Зочин
2024-03-19 19:56

Төвд нохойн хоолны орц... гэж юу гсн үг вэ?

Зочин
Зочин
2024-03-20 01:12
Reply to  Зочин

Баттулгын баас л гэсэн үг гэж ойлгогдоод бна доо,хо хо хо !

Холбоотой мэдээ

Back to top button