Гадаад мэдээДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Судалгаа: Дэлхийд нийт өвчлөлийн ихэнхийг мэдрэлийн эмгэг эзлэх болсон

Шинэ судалгаагаар мигрень, тархинд цус харвах, Паркинсоны өвчин, зөнөх гэх мэт мэдрэлийн эмгэгүүд дэлхий даяар нийт өвчлөлийн ихэнхийг бүрдүүлэх болсныг илрүүлжээ.

The Lancet” сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн судалгаагаар бол мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй амьдарч буй эсвэл нас барсан хүний тоо сүүлийн гучин жилийн турш эрс нэмэгдсэн байна. Тодруулбал 2021 онд дэлхийн хүн амын 43 хувь буюу 3.4 тэрбум хүн мэдрэлийн эмгэгтэй байсан аж.

Судлаачид энэ нь дэлхийн хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдсэнээс гадна бохирдол, таргалалт, хооллолт, хүрээлэн буй орчин, бодисын солилцоо, амьдралын хэв маягийн эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой гэж үзжээ.

2021 онд бүртгэгдсэн хамгийн том мэдрэлийн эмгэгүүдэд толгой өвдөх (2 тэрбум гаруй тохиолдол), мигрень (1.1 тэрбум тохиолдол) байсан юм. Харин хамгийн хурдацтай тохиолдол нь нэмэгдэж буй мэдрэлийн эмгэг бол чихрийн шижингийн улмаас үүссэн мэдрэлийн ширхгийн гэмтэл байв.

Тус судалгаа мөн өвчлөл ихэнхдээ бага, дунд орлоготой орнуудад тохиолдож буйг онцолжээ. Мэдрэлийн өвчнөөр нас барах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлын 80 хувь нь бага, дунд орлоготой орнуудад бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 11:49

Арай сэргэлэн юмуудаа

Холбоотой мэдээ

Back to top button