Нийгэм мэдээ

Зөвшөөрөлгүй газар бууж, шар усны үерт эрсдэх магадлалтай айлууд нүүгээгүй байна

Халиа тошинд өртөх эрсдэлтэй байршилд амьдарч байгаа айлуудад нүүх санамж бичиг хүргүүлсэн ч айлууд нүүж эхлээгүй байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд дөрвөн дүүрэгт 300 орчим айлын газар бэлдсэн хэдий ч айлууд нүүх саналаас татгалзсан байна.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодрууллаа. НОБГ-ын ажилтан "Өнөөдрийн байдлаар нүүх санамж бичгийг зөвшөөрсөн айл байхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт шар усны үерт эрсдэх өндөр магадлалтай 200 гаруй айлд давхардсан тоогоор 1200 гаруй удаа санамж бичиг хүргүүлсэн. Зарим айл нөхөн олговортойгоор нүүх санал гаргасан" гэлээ.

Нийслэлийн дөрвөн дүүрэг 24 хорооны 33 байршил үерийн эрсдэлтэй нөхцөлд байгаа хэдий ч газрын албан ёсны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй айлууд нүүх шийдвэрээ хараахан гаргаагүй байна. Ойрын өдрүүдэд хэт дулаарвал голын мөс хайлж, шар усны үерт эрсдэх өндөр магадлалтай юм.

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон ОБЕГ-аас дараах байршлуудад иргэдэд газар олгохоор төлөвлөжээ.

  • Баянзүрх дүүргийн Хонхор орчимд /Радио телевизийн антены зүүн талд/ 98 айлын газар бэлтгэсэн
  • Цагаан даваа орчимд 57 айлын газар бэлтгэсэн

Баянзүрх дүүргийн хэмжээнд 155 айлын суурьших газар бэлтгэсэн.

  • Сонгинохайрхан дүүрэгт 22 товчооны хойд талд 145 айлд
  • Хан-Уул дүүрэгт 28 айл
  • Налайх дүүрэгт 20 айлд

Нийт 348 айлыг нүүлгэн шилжүүлэх газрыг нийслэлийн дэд бүтэцтэй уялдуулан сонгожээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн дүүргүүдийг үерт эрсдэх түвшнээр нь ангилбал:

  • Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар,Чингэлтэй дүүргүүд өндөр
  • Багануур дүүрэгт их,
  • Баянгол, Хан-Уул дүүргүүд дунд,
  • Багахангай, Налайх дүүргүүд бага гэсэн үнэлгээтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 08:12

НҮҮ НҮҮ ГЭЭД БАЙХАД НҮҮХГҮЙ ГЭСЭЭРЭН БАЙГААД УРСАН ОДВОЛ ХАРЖ БАЙГААД Л ЖИВҮҮЛЭХЭЭС БИШ ЯАХ ВЭ? ЭНЭ ЖИЛИЙН ШАР УСНЫ ҮЕР ӨРШӨӨЛГҮЙ АЙМШИГТАЙ ХУСНА ДАА ЯАНА ДАА ЯАНА БҮГДЭЭРЭЭ НЯМБААТАР ДАРГА МИНЬ БУРУУГҮЙ ШҮҮ ИХ Ч ОРИЛЛОО ХӨӨРХИЙ ЯВААД Л ГҮЙГЭЭД Л ОРИЛООД Л ҮҮРЭГДЭЭД Л БАЙХ ЮМ ЭНЭ ДАРГАДАА НЭГ МЕДАЛЬ БОДНО БАЙГАА МАНАЙХААН

Зочин
Зочин
2024-03-19 11:39

Үхлээ өөрсдөө сонгосон бол бүү анхаар�##� хандуул үхнэ л биз. Яасан дураараа засаг захиргаагүй юм бэ хөдөөнийхөн маш дураараа яг л м�##� м�##�

Холбоотой мэдээ

Back to top button