ЭДИЙН ЗАСАГ

Дундаж цалин ₮2.2 сая болж, жилийн дотор 28 хувиар өсжээ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 2 сая 235.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 485.1 (27.7 хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 226.1 (11.3 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2023 оны дөрөвдүгээр улиралд 2015 оноос 2.8 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 59.1 хувиар нэмэгдсэн гэж гарчээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна.

Бодит цалингийн индексийг салбараар өмнөх оны мөн үетэй харьцуулбал урлаг үзвэр тоглоом наадмын салбарт ажиллагчдын бодит цалингийн өсөлт хамгийн их хувьтай байна. Харин олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын бодит цалин өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 08:51

Битгий ингэж чааж бай.

Зочин
Зочин
2024-03-19 09:54

Сонгууль дөхөөд статистикийн үзүүлэлтүүд суга өсч эхэлж байх шив дээ. Энэ үзүүлэлтээр ингэж тоглож ч болохгүй дээ. Ёстой нөгөө �##�бан тас�##�гааны цонхоор амьдр�##� сайхан харагдана гэдэг рүү явж байна даа.

Del
Del
2024-03-19 11:41

Марк твэн хорвоод худлаа гэж юм байдаг тэгээд бүр худлаа гэж юм байдаг тэгээд дараа нь статистик гэж юм байдаг хэлсэн байдаг үнэн шүү

Мөрөөдлөө битгий бич
Мөрөөдлөө битгий бич
2024-03-19 13:08

Энэ сэтгүүлч нар дундаж ц�##�ин бодож чадахгүй байж , худлаа бичихдээ сайн юм.
Ингэж байхаар тооны курст суучих.
800к-1сая хооронд чүүтэй айтайл дундаж гарч баына шүү .

Зочин
Зочин
2024-03-19 14:04

Hudlaa medee beldheel bolichih

Зочин
Зочин
2024-03-19 14:45

Төрийн �##�бан хаагч нэртэй эмч, багш нарын ц�##�ин дөнгөж сая шүргэж гарч байхад ямар хүмүүс нь тоогоор хамгийн олонд ордог тэд нарын атгын төдий ц�##�инг хоёр гарын �##�ганы хэмжээтэй дундажид оруулаад байгаа юм бол оо? Автобусны жолооч нар юм болов уу? жолооч байлаа гээд 3000 хүн хүрэх үү? Тэгэхээр 30-50 мянгуулаа, нийтдээ бараг 100 мянган эмч, багш нарын ц�##�инг хэн ингэж 2 дахин нэмэгдүүлж харагдуулаад байна аа? Дэмий ийм их тоо харуулж, хүмүүсийг гайхахад хүргэж, нийгмийг бухимдуулж байхаар ямар мэргэжилтэй, ямар с�##�барын хүн багш, эмч нараас хэд дахин их ц�##�ин авдагийг ил тод харуулсан мэдээлэл тавимаар байна. Энэ хэдэн сэтгүүлч нь �##�баар ийм хагас дутуу мэдээлэл тавьдаг юм болов уу? Бүрэн мэдээлэл олоод авчих эрдэм чад�##�гүй бол ингэж ажил хийгээд яах вэ дээ. Эсвэл �##�баар ингэж багш, эмч, энгийн бага ц�##�интай иргэдийн ажил хөдөлмөр, хичээл зүтгэл, цаг хугацаа, тэсвэр тэвчээрээр тоглоод байдаг юм болов уу? Мэдээллийн эрин үе гээд байгаа хэр нь бүрэн мэдээлэл олж тавьж бай л даа, энэ eguur-ийнхэн. Уг нь сэтгүүлч нарт мэдээллийг үнэн, тодорхой, дэлгэрэнгүй, баттай байлга гэж оюутны ширээнээс нь заадаг даа. Олон улсын сэтгүүлчдийн ёс зүйн дүрэмд ч ийм за�##�тууд байдаг шүү. Нийгмээ гэж байгаа бол шууд, ил тод, баримттай, баттай, үнэн мэдээлэл тавьж бай л даа.

Зочиниргэн
Зочиниргэн
2024-03-20 07:50

Статистикийн хэн тоог буруу гаргасан бол хариуцлага хүлээ.хаанаас авсан мэдээлэл вэ

Холбоотой мэдээ

Back to top button