ЭДИЙН ЗАСАГЭРҮҮЛ МЭНД

С.Чинзориг: Амьгүй донорын ар гэрт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно

Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос донорын асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр “Бидэнд бие даасан Донорын тухай хууль бий. Үүгээр цусны донорын асуудлыг зохицуулдгаас гадна сүүлийн үед дэлгэрээд буй эс, эдний донорын харилцааг зохицуулж байгаа. Гэхдээ бид цаашид үүнийг нэг хуулиар бус хоёр салгаж зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хүнээс эд эрхтэн авч бусад хүнд суулгаж амьдрал бэлэглэх нь өөр харилцаа юм. Тиймээс цусны донорын тухай хууль болоод эд эрхтний донор гэж хоёр салгая гэдэг асуудлыг л хөндөөд байгаа юм.

-Эд эрхтний донор болсон хүний ар гэрт нөхөн олговор олгох асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Одоогийн хуулиар амьд донорт олгох тэтгэмжийн асуудал шийдэгдсэн. Амьгүй донорын асуудал Нийгмийн даатгалын хуулиар зохицуулагдахгүй байна гэдэг асуудал сөхөгдөж байгаа. Тиймээс Намрын чуулган, Засгийн газрын тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж, батлуулсан. Энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа. Тиймээс хоёрдугаар сард багтааж Тусгай сангийн хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан эрүүл мэндийг Эрүүл мэндийг дэмжих сангийн журмыг Засгийн газар батална гэсэн хуулийн заалттай. Энэ дагуу эрүүл мэндийг дэмжих сангийн тухай журмыг батлуулсан. Уг Тусгай сангийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр амьгүй донорын ар гэрт тэтгэмж олгох асуудлыг Эрүүл мэндийг дэмжих сангаас шийдүүлдэг байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн дэмжих сангийн журамд амьгүй донорын ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгодог байх асуудлыг оруулсан. Тиймээс энэ хуулиар зохицуулагдаж, бүрэн шийдэгдэх боломжтой болсон.

-Шинэ хавдрын эмнэлэг барих газарт дэд бүтцийн шийдэл байхгүй учраас энэ оны төсөвт суусан 10 тэрбумаар дэд бүтцийг шийлнэ-

-Хавдрын шинэ эмнэлэг барих асуудал ямар шатанд явж байгаа вэ?

-Энэ оны төсөвт 10 тэрбум төгрөг суусан. Одоогоор хоёр хүндрэлтэй асуудал байна. Нэгт, өмнөх Засгийн газрын үед шинэ эмнэлэг барих тендерийг БХБЯ хоёр жилийн өмнө зарлаж байсан. Гүйцэтгэгч сонгон шалгаруулсан ч анх төсөвт өртөг 900 сая төгрөгт багтаан барьж өгнө гэсэн боловч 2.8 тэрбум төгрөгөөс нааш төсөв нь багтахгүй байна гэдэг асуудал үүсээд байгаа.

2024 оны улсын төсөвт барилгын зураг төсвийн зардлыг ЭЗХ-ийн сайдын багцад тусгаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор хавдрын шинэ эмнэлгийн барилгын зураг төслийн шаардлагат хөрөнгийг дахин шийдвэрлэх асуудал яригдаж байна.

Хоёрт, газар нь хот дотын төвөөс зайтай. Тэнд эмнэлэг барина гэхээр дэд бүтэц байхгүй. Ямар ч цахилгаан, цэвэр бохирыг шийдэлгүй байгаа. Энэ жилийн төсөвт туссан 10 тэрбум төгрөгөөрөө дэд бүтцийг нь хийх ажлыг эхлүүлэх чиглэл рүү анхаарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрлэгийн элч
Эрлэгийн элч
2024-03-19 11:29

Энэ өөрөө донор уу

Зочин
Зочин
2024-03-19 15:28

Ta nar uursduu donor bol

ойлгосонгүй
ойлгосонгүй
2024-03-19 15:34

ойлгогдохоор юм бичилдээ ядахдаа мэдээ бичиж байгаа бол дараа нь уншиж үзээчээ бас юун дэд бүтэц вэ м�##� сайд юмдаа зэрэг шийдээд явж болжил таараншдээ

Холбоотой мэдээ

Back to top button