Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын хэвлэлүүд III Чарльзыг нас барсан гэж худал мэдээлжээ

Даваа гарагт /2024.03.18/ ОХУ-ын зарим хэвлэл Их Британийн хаан III Чарльз нас барсан гэх худал мэдээлэл явжээ. Тодруулбал Ведомости нэртэй алдартай сонины Телеграм хуудас дээр III Чарльзыг нас барсан гэж нийтэлсний дараа бусад хэвлэлүүд мэдээлсэн байна.

Букинхемийн ордноос ямар нэгэн албан мэдэгдэл гаргаагүй байхад Ведомости “Дараах мэдэгдлийг хааны албанаас хийж байна. Хаан өчигдөр үдээс хойш гэнэтийн байдлаар таалал төгсжээ” гэжээ.

Нас барсан гэж мэдээлэхдээ ашигласан зураг, эх сурвалж: Yahoo News

Үүний дараа Реадовка гэх мэт хэд хэдэн Телеграм хуудаснууд III Чарльзын зургийг тавьж, таалал төгссөн гэж мэдээлсэн байна. Реадовка хуудас нь 2.35 сая дагагчтай томоохон Телеграм суваг юм.

Түүнийг таалал төгссөн гэх худал мэдээ Украин, Тажикистаны хэвлэлүүдээр хүртэл таржээ. Тодруулбал Украины нэгэн тэргүүлэх телевизийн суваг мөн Тажикистаны хамгийн том хараат бус агентлаг болох “Asia-Plus” буруу мэдээлэл хүргэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 19:46

Ороz уудад нэг ч үнэн юм байхгүй болсон бнаа !

Холбоотой мэдээ

Back to top button