УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Автобусны хянан шалгах түр хороон даргаар Ж.Бат-Эрдэнэ томилогдлоо

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн 100 ширхэг ногоон автобус чанарын болоод худалдан авах ажиллагааны хувьд асуудал дагуулсан. Үүнтэй холбогдуулан хянан шалгах түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг өнөөдөр /2024.03.19/ томиллоо. Тэрбээр сонгогдсоныхоо дараа "Энэ хэрэгтэй холбоотой бүх хүмүүсийг сонсголд дуудна. Гол зорилго нь ард, иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх юм" гэдгийг онцлоод байна.

Эргэн сануулбал, тендерт шалгарсан “Тэнүүн-Огоо” ХХК нь БНСУ-ын “Daewoo” үйлдвэрээс хуучин автобус оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгуулж байгаа. Энэ хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сард ногоон автобусны хэргээр 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 27 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа.

Хамгийн сүүлийн мэдээллээр АТГ “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон.

Тодруулбал, хохирлын хэмжээг 134,5 тэрбум төгрөг гэж тогтоосон юм.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах чиглэл өгсөн. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн байдаг.

Тодруулбал, түр хороонд олонхын төлөөллөөс П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Х.Ганхуяг нар багтсан бол цөөнхийн төлөөлөөс Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар багтсан юм. Тэдний нэгээс Хянан шалгах түр хороог даргалагчийг томилох асуудал яригдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 15:00

Энэ ч сулхан нөхөр дөө

ЗОЧИН
ЗОЧИН
2024-03-19 16:33

ХАРИН Ч БУСАД ТАГ ГИШҮҮДЭЭ БОДВОЛ ДУУГАРДАГЬ ШҮҮМЖЭЛДЭГ ТОЙРОГТОО АЖИЛ ХИЙГЭЭД Л БГАА НӨХӨР ШИГ БГААН. БУЛГАНДАА БОЛ НЭР ХҮНДЭЙ Л ЮМ БН ЛЭЭ ШҮҮ

Зочин
Зочин
2024-03-20 07:40

СҮНЭЭГИЙН БАТЭРДЭНЭ ТОЛГОЙЛОГЧ БОЛЛОО АНУЖИНГААР ЯАХ ГЭЖААГААН ТЭР ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ АМЬТАН ШҮҮ.МАН н ГАРУУД ҮНЭН ГОЁ ПОПОРДОГ ХУЛГАЙЧУУД ЮМАА НҮҮРСНИЙ СОНСГОЛ ЯАЦЫН ХУДЛАА СҮРЖИГНЭЭД ГАЧААЛДААД БАЙСАН ҮР ДҮН НЬ ХААНА БАЙНА.МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ АЖНАЙ ГЭЖ АХАДСАН НЭРТЭЙ ТЭР ХУЛГАЙЧАА ЯАЦЫН БҮГДЭЭРЭЭ Л НҮҮРС ХУЛГАЙЛСАН ИРГЭДЭЭ ИНГЭЖ МУНХРУУЛААД БОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙГААМУ? БААХАН ХҮН НҮҮРС ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ШОРОНД АЧИГДАНА ГЭЭД БАЙСАН ХААНА БАЙНА.БААБАР НЭГЭНТЭЭ ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА БАРИАРАЙ ГЭЖ ЧАНГА ХАШГИРНА ГЭЭД БАЙСАН ЭНЭ ҮНЭН БОЛЛОО ХУЛГАЙЧУУДААР ТӨРСӨН ТӨР БОЛ ТЭМБҮҮРСЭН ЯНХНЫ ДООДОХ ШИГ БӨЛГӨӨ ТҮЙ НОВШ

Холбоотой мэдээ

Back to top button