Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины дайн: Путин гал зогсоох санал тавивал нааштай хандана хэмээжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ зун болох Парисын олимпын үеэр Украины дайнд гал зогсоох санал гаргана гэж хэлжээ. Үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хариулахдаа гал зогсоох саналд нааштай хандана хэмээсэн байна.

Макрон өнгөрсөн бямба гарагт /2024.03.16/ цацагдсан ярилцлагад олимпыг зохион байгуулж буй эзэн орны хувьд ОХУ-д гал зогсоохыг санал болгоно гэж хэлжээ. Путин ОХУ-ын ашиг сонирхол үргэлж нэгт байна хэмээсэн ч саналыг нь авч үзнэ хэмээсэн юм.

Тэрбээр “Бид энхийн хэлэлцээг дэмжиж байгаа, гэхдээ дайсан маань сум зэвсэггүй болсон учраас хэлэлцээ хийнэ гэсэн үг биш. Гэхдээ дэмжиж байгаа. Хэрвээ нэгээс хоёр жил гал зогсоож дахиж зэвсгээ нөөцлөхийн оронд тэд хоёр улсын хооронд энх тайван, сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд бий болгохыг үнэхээр хүсэж байвал дэмжинэ” гэжээ.

Гал зогсоох уриалга явж эхлэхээс өмнө Макрон Украинд НАТО-гийн цэргүүдийг оруулахыг үгүйсгэхгүй гэсэн утгатай зүйл ярьсан. Макроныг ингэж хэлсний дараа Путин барууны орнуудад цохилт өгөх зэвсэг байгаа гэж хатуухан анхааруулсан байдаг.

Парисын олимп долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 11-нд явагдана. Нийтдээ 206 орны 10,500 тамирчин оролцох юм. Дайн эхэлсний дараа ОХУ болон Беларусь тамирчдыг олимпод оролцуулахаас хориглохыг хүмүүс уриалах болсон.

Энэ тал дээр Олон улсын олимпын хороо арван хоёрдугаар сард Орос, Беларусь тамирчдыг тэмцээнд оролцохоос хориглохгүй байх шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-21 00:00

Бүр амар одоо дуусгана гэдэг гэрээ хийнэ гэсэн үг. гэрээ хийнэ гэхээр одоо эзэлсэн газар нутгаа �##�бан ёсоор бусад эсэргүүцээд байгаа улсуудаар болон украинаар батлуулж хүлээн зөвшөөрүүлж авна гэсэн үг. Хуучин аргаа хэрэглэсэээр л. З�##�хаад хурдан дайнаа дуусгах бодолтой ч нэрэлхээд чадахгүй нөгөө т�##�аараа хэлүүлэх гээд байна.

Холбоотой мэдээ

Back to top button