Нийгмийн

Санал өгөх 2.2 сая иргэний 40 хувь нь сонгуулиас өмнө халамжаа нэмүүлнэ

УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28-нд болно. Үүнээс хоёр сарын өмнө нийт сонгууль өгөх иргэдийн 40 хувь нь ямар нэгэн байдлаар халамж авах, тэтгэвэр, тэтгэмжээ нэмүүлэхээр байгаа юм.

Энэ удаагийн сонгуулиар бид нийт 126 хууль тогтоогчийг сонгоно гэдгээрээ онцлог. Мөн гадаадад амьдардаг Монголчуудад саналаа өгөх боломжийг дахин нээсэн юм. Энэ оны сонгуулиар нийт 26 мянган төрийн албан хаагч ажиллах урьдчилсан тооцоолол гаргажээ. Түүнчлэн манай улсад 18 дээш насны 2.2 сая иргэн бүртгэлтэй байдаг гэх статистик бий. Тэгвэл сонгуулиас хоёр сарын өмнө 881.4 мянган иргэний цалин, тэтгэврийг 881 тэрбумаар нэмэхээр байгаа юм.

Ингэхдээ доорх байдлаар сонгуулийн үеийг тааруулж, халамжийн бодлогыг өгөх юм.

  1. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Үүнд 217.7 мянган иргэн хамрагдаж, 2024 оны төсөвт 532 тэрбум төгрөг суулгасан.
  2. Өндөр настны тэтгэврийг нэмж, нийт 516.8 мянган иргэнийг хамруулна. Уг нэмэгдэлд 308.6 тэрбум төгрөгийг тусгаж, төсөвт суулгасан.
  3. Бусад нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн төрлийг нэмж, нийт 146.9 мянган иргэний гар дээрх өгөөжийг дээшлүүлнэ. Энэ зардлыг 40 тэрбумаар тооцож, төсөвт суулгажээ.

Дээрх гурван төрлийн нэмэгдэлд нийт 881 тэрбум төгрөг шаардлагатай. Уг нэмэгдлүүдэд нийт 881.4 мянган иргэн хамрагдахаар тооцоологдож байна. Тэгвэл энэ удаагийн сонгуульд саналаа өгөх 2.2 сая иргэний 40 хувь нь энэ сонгуулийн өмнө төрөөс халамж авахаар байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-20 08:02

ӨӨ ЭНЭ ЖИЛ СОНГУУЛИА ӨГӨХДӨӨ МӨНГӨ АВНАА ЖИШИГ ТОГТООЁО МОНГОЛНУУДАА СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООН ДЭЭР ОЧИЖ НЭГ ИРГЭН САНАЛАА ӨГӨХДӨӨ 1500000 ТӨГРӨГ БЭЛНЭЭР АВНА МАН АН БОЛОН БУСАД ХУЛГАЙЧ НАРТ САНАЛАА ӨГНӨ ГЭВЭЛ ЯГ ДУГУЙЛСНАА УТСААРАА БАТАЛГААЖУУЛААД НЭМЖ МӨНГӨ АВНА ИНГЭЖ Л ЭРХЭЭ ХУДАЛДАЯ БЫСДА ГЭЖ МАН н НЭР ДЭВШИГЧИД САНАЛАА ӨГВӨЛ ГУРВАН САЯ АН н ХУЛГАЙЧИД САНАЛАА ӨГВӨЛ 2,9 САЯ ЭСВЭЛ САНАЛАА ХЭЗЭЭ Ч ӨГӨХГҮЙ

Зочин
Зочин
2024-03-20 08:41

Насны хишиг гэж хөгийн мөнгөө нэмээрэй ичмээр

Зочин
Зочин
2024-03-21 04:57

МАН ч батаар нь хийжээнаа !

Зочин
Зочин
2024-03-21 04:59
Reply to  Зочин

Мөнгий нь авчаа л бултана даа ! АН-д сана лаа өгнөө.

Холбоотой мэдээ

Back to top button