УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“ЭХХШ тухай хуулийн өөрчлөлтөөр нэг ч иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаггүй болно”

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан бөгөөд энэ хуулийн гол амин сүнс нь хүний эрх. Гэтэл саяхныг хүртэл Монгол Улсад аливаа иргэнийг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр барьж, хорих тохиолдол байсаар ирсэн. Үүнийг Олон Улсын байгууллагаас хүний эрхийг ноцтой зөрчиж буй явдал хэмээн үзсэн. 

НҮБ-ын 2022 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад хийгдэж буй нийт баривчилгааны 98 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдэж байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрхэрх чөлөөний байдлын талаарх  22 дахь илтгэлдээ “Нийт баривчилгааны 73  хувь нь шүүхийн хяналтад орохгүй өнгөрч байна” гэж тусгажээ. Тус илтгэлд хэд хэдэн иргэний кэйс дурдагдсан бөгөөд “нэг иргэнийг гэм буруутайг шүүхээр эцэслэн тогтоох хүртэл 48 сар буюу 4 жилийн хугацаанд цагдан хорьсон” тохиолдол ч байлаа. 

Харин өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эцэслэгдсэн.

Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд цагдан хорих тухай маш нарийвчлан тусгасан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад нэг ч иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлахгүй болж байна” гэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлан баталсан нь манай улсад иргэний засаглал бүрэлдэн бий болоход ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. Тус хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2024 оны 8-р сарын 18-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-20 07:25

ЭНЭ АВГАЙ ӨӨРӨӨ БАРИГДАХ ХЭРГЭЭ ХИЙЖЭЭ АРДЧИЛСАН НАМ ОДОО ЭНЭ ЭМГЭНИЙГ БОЛИУЛ ХУДЛАА ХУЦААЛ ЯВДАГ БОЛЧЛОО ДЭЭД АМ ДООД АМ ХОЁР НЬ ХЭРЭГГҮЙ БОЛЦОРСОН ЭМГЭНЭЭР ЯАХЫН ТААНУУС

Холбоотой мэдээ

Back to top button