Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы төв банк сүүлийн 17 жилд анх удаа бодлогын хүүгээ нэмлээ

Япон улс сүүлийн 25 жилийн турш дефляцын асуудалтай тэмцэж ирсэн. Дефляц нь бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ тогтмол буурахыг хэлдэг. Ингэснээр бизнесүүдийн орлого буурч, үүний улмаас орлогоо тогтмол барихын тулд цомхотгол явуулахад хүрдэг байна. Энэ мэт асуудал үүсдэг учир дефляц нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.

Инфляцын үед төв банкнууд бодлогын хүүгээ нэмэх арга хэмжээ авдаг юм. Япон улсын хувьд дефляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ хасах дүнтэй түвшинд барьж иржээ.

Тэгвэл Японы төв банк сүүлийн 17 жилд анхны удаа бодлогын хүүгээ нэмсэн байна. Тодруулбал Японы төв банк (BOJ) бодлогын хүүг -0.1 хувь байсныг 0-0.1 хувь болгон нэмсэн юм. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, цалин нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж буй.

1990 оноос хойш Японд цалингийн нэмэгдэл бараг үзэгдээгүй бөгөөд өргөн хэрэглээний барааны үнэ бага зэрэг өсөж, зарим барааны үнэ бүүр буурсан байна. Тэгвэл энэ сарын эхээр Японы томоохон компаниуд цалингийн хэмжээг 5.28 хувиар нэмэх тохиролцоонд хүрчээ.

Мөн үүнтэй зэрэгцэн инфляц нэмэгдэж байгаа юм. Инфляц нэмэгдэж байгаа талаар “EY-Parthenon” зөвлөх фирмийн ажилтан Нобүко Кобаяаши сайн эсвэл муу ч мэдээ байж болно хэмээсэн байна. Тэрбээр “Хэрвээ Япон бүтээмж, дотоодын эрэлт хэрэгцээг нэмж чадвал сайн. Хэрвээ инфляц дайн, олон улсын бараа нийлүүлэлтийн хэлхээний тасалдалтаас үүссэн бол муу” гэсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button