Гадаад мэдээДЭЛХИЙ

Боливийн эрх баригчид 450 сая ам.долларын үнэ бүхий кокэйн хурааж авчээ

Боливи улсын цагдаа нар 7.2 тонн кокэйн хурааж авсан байна. 450 сая гаруй ам.доллар хүрэх хэмжээний кокэйнийг Бельги улс руу хууль бусаар оруулах байжээ. Хууль сахиулагчид Чилийн боомт руу хаягдал төмөр тээвэрлэж явсан хоёр ачааны машинаас хар тамхийг илрүүлсэн юм.

Энэ талаар даваа гарагт /2024.03.18/ Боливийн Дотоод хэргийн сайд Эдуардо дель Кастилло хэвлэлийн бага хурал хийхдээ “Эдгээр бодисын үнийг хүргэгдэх байсан улсынх нь ханшаар тооцвол 451 сая гаруй ам.доллар хүрнэ” гэж хэлжээ.

Зургийн эх сурвалж: Reuters

Дель Кастилло хэлснээр тус хар тамхийг худалдсан хүмүүс прокурорын газраас мэдээлэл алдагдсаны улмаас АНУ-руу зугтсан байна. Боливи нь кокэйний түүхий эд болох кокаг үйлдвэрлэдэг хамгийн том улсуудын нэг юм.

Нэгдүгээр сард Боливийн цагдаа нар Чили улстай хиллэдэг хэсгээс 8 тонн гаруй кокэйн хураан авсан байна. Энэ нь тус улсын хууль сахиулах албанаас явуулсан хамгийн том хар тамхитай тэмцэх ажиллагаа болжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button