Улс төрийн мэдээ

Х.Булгантуяа: Тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлж ирэх сараас 785.6 мянган төгрөг болно

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.20/ хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдөр засгийн газрын хурлаар тэтгэврийн сангаас олгох болон халамжийн сангаас олгох төр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай засгийн газрын төсөл орж дэмжигдлээ.

Нийгмийн сангийн даатгалаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдсэн. Энэ арга хэмжээнд 499 мянган тэтгэвэр авагчид хамрагдана. Нийтдээ 449.3 тэрбум төгрөгийг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 485.6 мянган төгрөг байгаа бол дөрөвдүгээр сарын 01-нээс нэмэгдсэнээр 785.6 мянган төгрөг болно.

Өнгөрсөн оны өдийд долоон сарын 01-ний нэмэгдлээс өмнө дундаж тэтгэвэр 550 орчим мянган төгрөг байсан. Ийн есөн сарын хугацаанд дундаж тэтгэврийн хэмжээ 550-аас 780 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. 2019 онд дундаж тэтгэврийн хэмжээ 372.5 мянган төгрөг бол ийнхүү 2.1 дахин нэмэгдэхээр төсвийн төсөлд ч тусгагдсан байсан. Ийнхүү өнөөдөр засгийн газраас шийдвэр нь гарлаа. Халамжийн тэтгэвэр мөн нэмэгдэхээр байна.

Монгол Улсын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдээр зэрэг нийгмийн зүгээс зайлшгүй анхаарах шаардлагатай 65.6 мянган хүн энэ халамжийн тэтгэврийг авдаг. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг мөн авдаг байгаа.

16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг 12.8 мянган хүүхэд бий. Энэхүү тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ 375,000 төгрөг болно" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-20 16:44

485+100=785 болдог юм уу

Зочин
Зочин
2024-03-20 17:27

4сарын 1 нээс хойш тэтгэвэр тогтоолгох хүмүүс энэ нэмэгдэлд яаж хамрагдах вэ.

Зочин
Зочин
2024-03-20 20:05

Энэ бүсгүй уул нь орчин үеийн барууны боловсролтой гэгдээд байсан чинь адгийн популистууд шиг мунхаг шийдвэр гаргаад сууж байх юм даа?? Улс төр гэж хүнийг хүүр болгох юмаа??

Иргэн
Иргэн
2024-03-20 23:22

Тэтгэвэр, тэтгэмж+100.000 төгрөг=хүнс, барааны үнийн өсөлт 200%

Холбоотой мэдээ

Back to top button