НИЙГЭМНийгэм мэдээ

Л.Энх-Амгалан: IX сараас англи хэл заах багш нарыг зун Филиппинд сургана

Англи хэлний “Pearson” платформыг төрийн өмчийн аймгийн алслагдсан 38 сургуульд 38 мянган хүүхдүүдэд туршиж үзсэн. Ирэх есдүгээр сараас 3-р ангиас төрийн өмчийн 860 сургуульд уг платформыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Англи хэлний хичээлийг ирэх 9 сараас 3-р ангиас нь заана. Үүний тулд багш нарыг зун Филиппинд сургана” гэжээ.

2024-2025 оны хичээлийн жилд III - IV анги, VII-VIII ангид, 2025-2026 онд үндэсний хэмжээнд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Pearson нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хөтөлбөрийн агуулга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ, аргачлал, багшийн хөгжил бүхий сургалтын цогц платформ юм. Тус хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтда ашигладаг. Агуулгыг олон улсын жишгийн дагуу боловсруулсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, ажлын ачааллыг бууруулах, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 20, 2024 18:47

Энэ яаг монгол хүн мөн үү 3 дугаар ангид хүүхэд төлөвшиж чадах уу эх хэлээ гүйцэт сураагүй хүүхдүүдэд гадаад хэл заана гэж ярьж байгаа сайд Монгол хүн байж чадах уу хэцүү юм даа

Зочин
Зочин
3 сар 20, 2024 20:09

3р ангиас орох нь зөв өө хүүхдүүд мэдээлэл ихтэй сурах сонирхолтой байгаа ш дээ

Жүжиг
Жүжиг
3 сар 20, 2024 23:03

Тэндээс нь нэг онгоц багш авчраад энэдээ сургаач

цэцэрлэгтэй болгож өгнө үү
цэцэрлэгтэй болгож өгнө үү
3 сар 21, 2024 08:02

Манай таван богдын ГЭРЛҮГ хотхон 920 айлтай. Цэцэрлэг, сургууль байхгүй. ТАВАН богдынхон гэрлүг хотхоныхоо 1- 2 давхарыг зарж, түрээслүүлж байна. ЭНЭ т�##�байнуудад хэдэн ч цэцэрлэг байршуулах боломж байна. БШУЯам энэ т�##�байнуудад цэцэрлэг байршуулах т�##�аар арга хэмжээ авч өгнө үү?

иргэн
иргэн
3 сар 21, 2024 14:44

ХНХ-н сайд гуай Булгантуяа багш нарыг солонгост буудлын ажил хийлгэхээр тохирсон гэж мэдэгдсэн харин сайд нь мэдлэгийг нь дээшлүүлэх ажил хийж байгаа нь сайша�##�тай. Улсын сургуулийн багш нарын хичээл заах арга чадамж тун сул байна.Ялангуяа ахлах ангийн багш нар хичээл дээрээ гар утсаа маажаад суудаг тохиолдол их гэж сурагч хүүхдээс сонссон.

Холбоотой мэдээ

Back to top button