Гадаад мэдээДЭЛХИЙ

Ирландын Ерөнхий сайд гэнэт ажлаа өглөө

Ирланд улсын Ерөнхий сайд Лео Варадкар ажлаа хүлээлгэн өгөх гэнэтийн шийдвэр гаргасан байна. Тэрбээр мэдэгдэл гаргахдаа “Хувийн болон улс төрийн, гэхдээ гол төлөв улс төрийн шалтгаанаар” ажлаа өгч байгаа хэмээсэн юм.

Лхагва гарагт /2024.03.20/ Варадкар засгийн газрын байрны өмнө үг хэлэхдээ өөрийгөө ерөнхий сайдын ажилд хамгийн тохиросон хүн гэж бодохоо больсон гэжээ. Тэрбээр дараагийн ерөнхий сайд ажлаа хүлээн авах хүртэл үүргээ гүйцэтгэх аж.

Варадкар 2017 онд Fine Gael намын удирдагч болсныхоо дараа ерөнхий сайдын албан тушаалд дэвшсэн. Тэрбээр тус улсын хамгийн залуу удирдагч мөн анхны ижил хүйстэн ерөнхий сайд юм.

Ирландын Шадар сайд Мишеал Мартин “Варадкар ийм төрлийн шийдвэр гаргах эрхтэй” хэмээсэн ч урьд өмнө нь таамаглаж байгаагүй зүйл боллоо гэжээ. Варадкарын Fine Gael нам ирэх сарын 6-нд их хурлаа хийнэ.

Ийм учраас намын их хурал эхлэхээс өмнө шинэ ерөнхий сайдаа томилох шаардлага тулгарчээ. Ирланд ирэх тавдугаар сараас өмнө ерөнхий сонгууль явуулна. Варадкар тус сонгуульд нэр дэвших талаар мэдэгдэл гаргахдаа дурдаагүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-21 12:50

Ижил хүйстэн гэх ийм б�##�иар тэнэг этгээд яаж ерөнхий сайдын �##�ба хашдаг байнаа. Дэлхий нийтээрээ дампуурах сөнөх т�##� руугаа л явж байна. Ижил хүйстэн гэх тэнэг этгээдүүдийг ерөнхий сайдаар томилох нь битгий хэл төрийн �##�бан ажиллууоахыг дэлхийн бүх орнууд хориглох хэрэгтэй. Ижил хүйстнүүд бол ДОХ гэх хар тахлын гол үүр уурхай. Эр хирнээ эр хүн шиг эмийг эдэлж чадахгүй, эм хирнээ эм хүн шиг байж чадахгүй ийм тэнэгүүдийг хүн гэж үзэх хэрэг кр нь байна уу? Энэ бол маш аюултай хүн төрөлхтөнийг устгах өвчин.

Холбоотой мэдээ

Back to top button