Гадаад мэдээДЭЛХИЙ

Финланд долоо дахь жилээ дараалж дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодорлоо

НҮБ энэ жилийн дэлхийн аз жаргалын тайлангаа нийтэлжээ. Тус тайланд дэлхийн орнуудыг аз жаргалын индексээр жагсаахад 2023 оны хамгийн жаргалтай орноор Финланд тодорсон байна. Ингэснээр тус улс долоо дахь жилээ дараалж дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодров.

Финландаас гадна Дани, Исланд, Швед, Скандинавийн орнууд эхний 10-т жагсжээ. НҮБ аз жаргалын индексийг хувь хүний амьдралын сэтгэл ханамж, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, авлига гэх мэт зүйлсийг харгалзаж тогтоодог байна.

Эх сурвалж: World Happiness Report

2011 оноос хойш дэлхийн аз жаргалын тайланг нийтэлж эхлэснээс хойш энэ жил АНУ болон Герман анхны удаа эхний 20-т багтаагүй юм. Харин аз жаргалын индексээр 143 орноос хамгийн сүүлд Афганистан орчээ.

Харин Коста Рика болон Кувейт эхний 20 оронд анхны удаа багтсан байна. Аз жаргалын индекс Афганистан, Ливан, Йорданд хамгийн их буурсан бол баруун Европын Серби, Болгар, Латви эсрэгээрээ их өссөн юм.

Монгол Улсын хувьд аз жаргалын индексээр 143 орноос 77-т орсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 21, 2024 12:57

Аз жарг�##�ын үнэлэмж бол маш харьцангуй үзүүлэлт! Яг үнэндээ бол монголчууд бид "гэртээ" байхдаа л бүх юм муу, бүтэлгүй байна гэж гоморхдог болохоос бусад улс орнуудаар явж үзээд харьцуулб�##� тийм ч яахаа �##�дацсан улс биш юм байна гэдгээ ойлгоно!! Мэдээж, ядарсан хэцүү амьдр�##�тай хүмүүс олон бий, гэвч том зургаар нь харв�##� бид гутарч үхээд байхаар улс биш шүү!!! Гагцхүү төр засгаа зөв сонгож чадахгүй б�##�луулсаар хэт олон жил өнгөрчихлөө дөө??!!

Холбоотой мэдээ

Back to top button