УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ш.Солонго, Г.Баясгалан нар санал хувааж, О.Мөнхсайхан найзаараа дэмжлэг эрүүлснээр ҮХЦ-ийн даргын томилгоо гацжээ

Голч агуулга: ҮХЦ-ийн даргад Ш.Солонго, Г.Баясгалан нар дээр санал хуваагдаж, О.Мөнхсайхан найзаараа дамжуулан Ерөнхийлөгчийн дэмжлэг авахаар хөөцөлдөж байна.

Уг нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.1-д “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасан. Гэтэл Н.Чинбатыг явсан 2023.11.26-ны өдрөөс хойш Үндсэн хуулийн цэц даргагүй 126 хонов. Бараг дөрвөн сар. Өөрөөр хэлбэл даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал энэ байгууллагад шийдлээ олоогүй хэвээр байна гэсэн үг.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн төрийн гурван өндөрлөгийн дараа ҮХЦ-ийн даргын албан тушаал эрэмбэлэгддэг. Дөрөв дэх даргаа томилж чадахгүй байгаад улстөрийн чухам ямар нюансууд үүсэв гэдгийг хүргэе.

-О.Мөнхсайхан ҮХЦ-ийн дарга болох хүслээ А.Бямбажаргалаар дамжуулж байна-

Нэг талаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гар бие оролцож батлалцсан гэж авторлогддог О.Мөнхсайхан ҮХЦ-ийн даргад “амбицлаж” байгаа тухай мэдээлэл бий.

Тэрбээр, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад оны өмнөхөн ҮАБЗ-ийн дарга болсон А.Бямбажаргалтай найзууд. Тэдний хэн хэн нь МУИС-ийн Хууль зүйн сургуулиар овоглодог, салшгүй намтартай. О.Мөнхсайхан дарга болох санаархлаа А.Бямбажаргал нараар дамжуулан илэрхийлж, энэ чиглэлээрх уулзалтууд хийж буй гэх. Ялангуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр ҮХЦ-ийн дарга болох магадлалтай ч гэгдэв.

Гэвч Ерөнхийлөгчийн нөлөө цэц дээр өндөр байх авч, улсын дөрөв дэх дарга болоход О.Мөнхсайханы нас хэтэрхий “залуудна” гэж үзэж буй бололтой.

-ҮХЦ-ийн гишүүдийнх нь санал Ш.Солонго, Г.Баясгалан нар дээр хуваагдаж, зөрөлджээ-

Нөгөө талаас Ш.Солонго, Г.Баясгалан нар горилж, ҮХЦ-ийн гишүүдийнх нь санал хуваагдаад байна. Тэдний аль аль нь УИХ-ын санал болгосноор ҮХЦ-ийн гишүүн болж байсан түүхтэй.

Ш.Солонгын хувьд: Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд ЗГХЭГ-т 26 жил ажиллахдаа сүүлийн 10 жил нь тус газрын тэргүүн дэд даргын албан тушаалыг хашсан. Энэ хугацаанд 20 гаруй Ерөнхий сайдтай хамтран ажиллаж гал тогоог нь барьж явсан хүн. Тэрбээр, М.Энхболдыг спикер байх үед УИХ-аас санал болгуулж байгаад ҮХЦ-д очсон ойрын хүн нь гэгддэг. Мөн У.Хүрэлсүхийн фракц дэвшүүлэх, "холдуулах" замаар цэц рүү илгээх тохироог хийсэн ч гэгддэг. Аль ч бай, өнөөдрийн нөхцөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нөлөөгөөр ҮХЦ-ийн даргад дэмжлэг авч чадахгүй байж мэдэх дүр юм.

Г.Баясгалангийн хувьд: Саяхан ажлын байран дээрээ согтуурхаж буй бичлэг нь цацагдаж, даргын төлөөх марафоноосоо чамгүй хойш татуулав. Баянхонгорын гаралтай, хууль талдаа харьцангуй сайн мэргэшсэн нэгэн тул Н.Чинбатыг дарга болдог жилийн өрсөлдөөнд Г.Занданшатарт дэмжигдэж явсан. Энэ удаад хэний дэмжлэгээр зүтгэж байгаа нь төдийлөн тодорхой бус ч, согтуу бичлэг нь цацагдахаас өмнө ритинг нь харьцангуй өндөр байв.

-Бүрэн эрх: Ш.Солонгынх хэдхэн сар, Г.Баясгалангийнх жилийн дараа дуусна-

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар цэцийн даргад гурав хүртэл гишүүн нь нэр дэвших боломжтой. Ямартай ч О.Мөнхсайхан хүслээрээ зүтгэж, гол санал нь Ш.Солонго, Г.Баясгалан нар дээр хуваагдсан нөхцөл байдалтай байна.

Энэ гурав нэр дэвшсэн ч, нэг асуудал бийг онцлъё. Тодруулбал,

  • Цэцийн гишүүн Ш.Солонго нь 2018.05.24-ний өдөр томилогдсон. 2024 оны тавдугаар сард бүрэн эрхийн хугацаа дуусна.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан нь 2019.06.06-ны өдөр томилогдсон. Бүрэн эрхийн хугацаа нь 2025 оны зургаадугаар сард дуусна.

ҮХЦ-ийн дарга гурван жилийн хугацаатайгаар томилогдож, нэг удаа улирч болдог. Тэгэхээр Ш.Солонгын бүрэн эрхийн асуудал цэцийн даргаар суухад хараахан хүрэлцэхгүй болчхоод буй гэж харагдахаар. Харин Г.Баясгалан сонгогдлоо гэхэд мөн л давчуухан хугацаатай байхаар нөхцөл байдал үүссэн байж болзошгүй.

Эцэст нь төрийн гурван өндөрлөгийн саналаас үл хамаарч, ҮХЦ-ийн 9 гишүүний саналаар цэцийн даргыг сонгох учиртай билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-22 09:27

мөнхсайхан сайн хуульч тул дарга болох нь зөв дөө бусад нь хэрэггүй дээ

Зочин
Зочин
2024-03-22 11:16

Цэц эрх мэдэл бүхий хулгайч , худ�##�ч хүмүүсийн бялуу хуваах боломжийг олгодог тоглоомын газар болчихсон юм биш үү , Юун Үндсэн хуулийн манаа хийх !

Зочин
Зочин
2024-03-22 11:19

Bayasgalan gej arxichin, luivarchin, avgai ni gazriin luivarchin, xyyxed ni xar tamxitai xolbootoi xynee tsetsees z##luulsan deer shuu.Odoo bolno. Buzarlaj duuslaa

Зочин
Зочин
2024-03-22 11:50

Одоо азлуу хүнээ дэвшүүлэх нь зүйтэй дээ?! Баясг�##�ан, Солонго нар гайгүй хуульч боловч цагийн аясаар бас л өгөршиж яваа бололтой??

ЗочинЗочин
ЗочинЗочин
2024-03-22 13:55

Энэ Шилээгарьд гэж өвөр монгол багшийн охин гэх Ш. Солонго яасан хувардаггүй хүн бэ. Энэ эм ихээхэн хо- той. Учир нь Нөхөр Ш. Солонго нь Монгол кино үйлдвэрийг тэр чигт нь идэж ууж, ганц хоёрхон байшин үлдээсэн ёстой үнэхээр луйварчин хулгайч хүн бий. Одоо ЦэЦ энэ Солонго гэдгээ бол. Тэвтгэврийн нас ч �##�ь хэдий нь өнгөрсөн. Өөрөө гайгүй боловсролтой хүн гэж үзсэнч хажууд нь жинхэнэ луйварчин сууж байгааг хатуу анхаарах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-03-22 17:08

Мөнхсайхан болио. Дөнгөж саяхан гишүүн болчихоод дуртай дух вэ. Гишүүн болгосон нь их юм. Төрд, практикт огт ажиллаж байгаагүй чадвар муутай хүн. Жeнкогийн эсрэг гүйсэн шагнлаа Хүүкээс хүртэх гээд новшроод байгаа юмуу. Оюутан байхаасаа л Х.Тэмүүжингийн гар хөл гэдгийг нь бүгд мэднэ

Зочин
Зочин
2024-03-22 17:14

Ховдынхон ингээд давраад байдаг юм. Чамд бол цэцийн гишүүний сууд�##� ч ахдана шүү Мөнхсайханаа

Зочин
Зочин
2024-03-23 02:17

Завхарсан хэдэн өвгөн, эмгэн цэцэд очоод суучих юмаа.

Зочин
Зочин
2024-03-23 06:09

Солонго одоо болио тэтгэвэрт нь гаргаач ээ

Зочин
Зочин
2024-03-23 06:50

МУУСАЙН ЛУЙВАРЧИДЫГ ЗААВАЛ ҮНДСЭН ХУУЛЬД БАЙОГАХ АЛБАТАЙ ЮМУУ

Зочин
Зочин
2024-03-23 06:53

МОНГОЛЫН САЙХАН ТОЛГОЙТОЙ ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨ БАЙГАА ШҮҮ ЗААВАЛ ЭНЭ ГУРВАН НАМ ДАГАСАН НОВШНУУДААР ЯАДАГ ЮМ БЭ

Хэн нэгэ
Хэн нэгэ
2024-03-23 07:25

Хэн нэгэн эрх мэдэлтэй бууны ноход ҮХЦ-д шург�##�даг болсон юм байн�##�ээ.Тэд нараар дамжуулж бузар муухай хууль бус юм хийдэг шүүдээ .Захын жишээ ёрөнхийлөгч хэмээгдэх Хүрэлсүх шүү .ҮХЦ-д байгаа ЭМЭЭ ӨВӨӨ нар одоо болио тэтгэвэрт гарах нь �##�ь хэдийнээ өнгөрөө биздээ

Зохай со чиндо
Зохай со чиндо
2024-03-23 08:10

Энэ солонго авгайг төрөөс �######�уулах болсон шүү яБага гарын нямдррж шүү дээ бусдыг шантаажилан нөхөр нь луйварчин бас нэг луйварчин авгай ба соронзон орос 3 ын захир�##� дээр нь бас нэг хууль завхарууулагч лүндэндорж эд нарт монгол төр монголын ард тумэн өртэй юу

Зочин
Зочин
2024-03-23 09:23

Баясг�##�ан л дарга болохоор хүн дээ. Яах гэж архи дарстай холбогдож олон нийтийг шуугиулаад байгаа юм бэ? Энэ Солонгууд одоо болноо. Шун�##�ын дэвүүд.

Иргэн
Иргэн
2024-03-23 09:34

Төрийн �##�ба хаагч ажлын байран дээр архидсан бол х�##�ах арга хэмжээ авах хуультай. Энэ л�##�ар өвгөнтийн архичинг х�##�

Зочин
Зочин
2024-03-23 09:42

Ичиж үхмээр юм. Юм болгон нь гэмт хэрэг. Гэмт хэрэггүйгээр нэг ч ажил бүтэхгүй. Гэмт хэргийн орон болжээ. Анхнаасаа бие даасан байда-л үгүй болохоор энэ инстүүц яаж хуулийн дагуу ажиллахав дээ.

Зочин
Зочин
2024-03-23 12:37

Уг нь г.баясг�##�ан их сайн хуульч бсандаа хорчиншууд юм хийчлээ тэр байтугай аймаар юм хийлэгштээ эд нар дотроо баясг�##�ан нь ха аагүй дээр бсан юм

Зочин
Зочин
2024-03-23 13:12

Мөнхсайхан дарга болвол болохгүй юм бхгүй. Ёс зүйтэй бн гж найдаж бн. Мэдлэгийн хувьд хаана ч гологдохгүй хуульч

Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да
Өөрийн орныхоо Хүний эрхийн асууДлыг тогтолцоог да
2024-03-24 11:46

цэцийг шинээр бүх гишүүдийг солих цаг болсоон .бузартсан газар хүмүүс

Зочин
Зочин
2024-03-25 07:12

Munhsaihniig demjih ni zuv.

Нанжид.
Нанжид.
2024-03-25 11:31

ҮХЦГ болно гэдэг тийм ч амар юм биш, Монголд сайн хуульчид байгаа ч тэднийг ямар ш�##�гуураар гишүүн болгоод байгаа нь харваас тодорхой, нэг намын засагл�##�тай, тухайн намд сайн үйлчилдэг, энэ улсын хуулийн гажуудлыг засахад мэдлэг чадвараа зориулдаг гүй, хувийн амбицаа хөөсөн хуульч нэртэй хүмүүс л ҮХЦ д байж байгаад хугацаагаа дуусгаад буудаг жишиг тогтсон, өөрчлөлт хийх болсон.Гишүүд нь ч гудамжны архичин аятай архичингууд, бүр гадаад улсад ч биеэ авч явж чаддаггүй ийм юмнууд гишүүн байна гэдэг гутамшиг шүү.

Зочин
Зочин
2024-03-25 23:13

Хулгайч эмээ өвөө нарын хулгөй хийх, авилга авах сүүлийн мест болжээ энэ ҮХЦ. Солонго гэдэг эмгэн ч дээ.!!!

Зочин
Зочин
2024-04-01 13:45

Мөнхсайхан гэж ихээхэн барьцгүй эвгүй нөхөр дөө. Ховдынхон даврамтгай

Зочин
Зочин
2024-04-21 16:51

Энэ Баясг�##�ангын дүү нь Азифармын эзэн, дүүгийнх нь авгай гэж аймаар муухай хүн байдаг, з�##�уу хүмүүсийг хэлэх хэлэхгүйгээр доромжилно, ёстой даварсан хулгайч нар, дүүгийнх нь эхнэр Ховдын хужаа

Холбоотой мэдээ

Back to top button