УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ҮАГ-аас Д.Загджавыг сонгуулиас өмнө явуулж, Б.Бундхоролыг дотроос томилох спикерийн хувилбар

Улстөрийн намуудын мөрийн хөтөлбөр, санхүүжилтийг хянах үүрэг бүхий СЕХ-ны даргын дараа сонгуульд нөлөөтэй ажиллах субъект бол Үндэсний аудитын газрын дарга. Сонгуульд нэр дэвшихээр оны өмнө ажлаа өгсөн Д.Занданбатаас хойш Д.Загджав орлож сууна. Чухамдаа тэр хаан, заан мэт авирлах болсон тухай дуулдсаар буй.

Сонгуулиас өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар томилгоо хийх эсэх нь асуулт дагуулаад байна. Хуулиараа спикер ҮАГ-ын даргыг санал болгон нэрлэж, УИХ-аар хэлэлцэн томилдог.

Харин ҮАГ-ын даргын орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлах уу, дотроос нь томилгоо хийх үү гэдэг хувилбар яригдаж байгаа бололтой. Ямартай ч УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө буюу ирэх долоо хоног юм уу, дөрөвдүгээр сарын эхээр томилгоо хийгдэх чигтэй байна.

Дотоодоосоо гэх хувилбарт Б.Бундхорол гэх ганцхан нэр яригдаж буй. Тэрбээр,Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал, Тэргүүлэх аудитор юм. Бүр тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн эхнэрийнх нь дүү гэдэг мэдээлэл бий.

Гаднаас Төрийн албаны зөвлөлийн дарга асан Б.Баатарзоригийн нэр ч яригдаж байгаа аж.

Харин дэд даргаар суулгачхаад гарсан Д.Занданбатын найз Д.Загджавыг спикер амбицынхаа хувьд сонгуулиас өмнө явуулах чигтэй байна. Гэвч Д.Загджавын гол амбиц сонгууль дуусгах чиглэлээр спикерээс гуйх агуулга дуулдав.

Д.Загджавын хувьд, 1985 онд НАХЯ-ны Цэргийн дээдийг төгсөөд 1987 онд хүртэл Дорноговь аймагт хоёр жил цагдаагаар ажилласан. 1997 оноос нам дагаж, улс төрд орж ирсэн. Уул, уурхайн дэд сайдад болтлоо мандсанаас хойш Засгийн газрын агентлагуудын даргын суудлаас буухаа болиод удаж байна. Ц.Анандбазарын бизнесийг хамгаалагч, ажлын ямар ч дүргүй түүнийг Ерөнхий сайд байхдаа У.Хүрэлсүх ШШГЕГ-ын даргаар томилж, олныг жинхэнэ утгаар нь гайхшируулж байв. МАН ялах бүртээ Д.Загджавт албан тушаал өгч, өнөөх нь ч сайн муу лоббигоор үргэлж албан тушаалтай байж ирсэн нэгэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zandanbatiin хүүхэн Bundhorol
Zandanbatiin хүүхэн Bundhorol
2024-03-22 08:30

Bundhorol bol jinhen deed zeregleliin biye unelegch gesen ????

Зочин
Зочин
2024-03-22 09:30

байж л байг дээ худлаа явуулах сонирхолтой хүмүүс байна даа

Зочин
Зочин
2024-03-22 10:23

Загджав мэтийн булай эргүү юмнуудаас монголын төр ийг цэьэрлэх хэрэгтэй ! Энэ мэт хогийн ургам�##� бас их шигүү ургасан бнаа, иртэйхэн хадуураар ширүүхэн шир вэхгүй бол бас тийм амар с�##�ахгүй шүү !

999999
999999
2024-03-22 10:41

Загджав аа га�##�иар мөнгө оруулж ирсэнээ х�##�аач хамаа

Зочин
Зочин
2024-03-22 11:38

bundhorolin auditor gj yu baisan yumbe

Зочин
Зочин
2024-03-22 11:39

zandanbat baahan gyal tsal huuhnuud awch irj auditiin baiguullagiin ner hvndiiig unagasan da

Зочин
Зочин
2024-03-22 11:41

oo Bundhorol chin iim uchirtai baisan yum uu, daanch tom amitan daa. Nohor ni TNBD, ah ni erh barih namiin bulgiin darga,

Зочин
Зочин
2024-03-22 17:20

Тогтохсүрэн өвгөн хамаатан саднаа энд тэндгүй л чихэж байх юм. Уурын зуухны тeндeрчин өвөө

хүннү
хүннү
2024-03-22 21:21

Энэ Бундхорол чинь Аял�##� жуулчл�##�ын газар байсан эмэгтэй мөн үү? Нөхөр нь Батхуяг. БОАЖЯ-ны Төрийн нарийн билүү?

Холбоотой мэдээ

Back to top button