Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Газын зурваст яаралтай гал зогсоохын уриалжээ

Газын зурваст Израил-Хамасын дайн эхлээд 167 өдөр өнгөрөөд байна. Тэгвэл Израилын хамгийн ойрын холбоотон болох АНУ Газын зурваст яаралтай гал зогсоож, хүмүүнлэгийн тусламж оруулахыг уриалжээ.

Пүрэв гарагт /2024.03.21/ АНУ НҮБ-ын Аюулгүй зөвлөлд шинэ тогтоол өргөн барихдаа эдгээр зүйлсийг оруулсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тэрхүү тогтоолыг барьцааны хүмүүсийг нэн даруй суллахтай холбоотой гал зогсоох уриалга хэмээсэн юм.

Барьцааны хүмүүсийг суллах асуудлаар АНУ болон Израилын Тагнуулын төв газрын дарга нар Катарын нийслэл Дохад өнөөдөр /2024.03.22/ хүрэлцэн ирж, хэлэлцээ хийнэ.

АНУ-аас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулсан шинэ тогтоол өмнөхүүдтэйгээ харьцуулахад илүү тодорхой үг хэллэг ашигласан байна. Тодруулбал АНУ “Нэн даруй тогтвортой гал зогсоох нь” шаардлагатай зүйл хэмээж, барьцааны хүмүүсийг суллахыг хоёрдмол утгагүй дэмжих хэрэгтэй хэмээжээ.

Дэлхийн банкнаас энэ долоо хоногт мэдэгдэл гаргахдаа Газын зурвасын оршин суугчдын тал нь буюу сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгараад байгааг онцолсон юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button