Нийгмийн

"Цаасан дээр улсын дугаар зохиож бичсэн жолоочийн зөрчлийг арилгаж, торгосон"

Өчигдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд хуурамч дугаартай автомашин зорчиж буй талаарх мэдээлэл гарсан. Үүнд Тээврийн цагдаагийн байгууллагаас зөрчлийг арилгуулж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Тухайлбал, Приус-30 маркийн, цагаан өнгөтэй, анимэний зурган наалттай автомашин 5254 УБЭ гэх улсын дугаар цаасан дээр нааж, замын хөдөлгөөнд оролцсон юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Уг зөрчлийг өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ний өдөр замын цагдаа зогсоон зөрчлийг арилгуулж, торгуулийн арга хэмжээ авсан" гэлээ.

Тээврийн цагдаагийн албанаас дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Холбогдох хууль журмыг танилцуулбал,

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

13.Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button