УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Спикер эзгүй, Баян-Өлгийд яваа тул чуулганыг С.Одонтуяа даргалав

УИХ-ын дарга Г.Занданшатар эзгүй, Баян-Өлгий аймагт яваа тул өнөөдрийн /2024.03.22/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа даргалав.

Учир нь өнөөдөр Казах түмний "Нарны баяр" буюу "Наурыз"-ийн баяр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан тэрбээр алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт ажиллан, нутгийн ард иргэдтэй уулзаж яваа аж.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан. Үргэлжлүүлээд 32 жилийн дараа өөрчлөлт орох гэж буй Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байна.

Харин үдээс хойших хуралдаан 14.30 цагт эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

У.УЯН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Алтайгийн охины нөхөр нь уул уурхайн яамны газрын дарга нэг гар Админeралын тeндeрийн луйврыг хийлцсэн гэж Б.Энхбаяр ярисан даа

Зочин
Зочин

Yal awdag tv gar chaajiin

Зочин
Зочин

Zandanshataryn 2 tal chin Monherdeniin hamsaatan niitiin albany yal avsan, nogoo ni nvvrsnii adminerialiin hamsaatan

Зочин
Зочин

Баянөлгийд ажиллах гж гахай чин казаар дайлуулж бгаз

Холбоотой мэдээ

Back to top button