Гадаад мэдээДЭЛХИЙ

Institute for Study of War: ОХУ таамаглаж байснаас эрт НАТО-той дайтахаар бэлтгэж байгаа

Украины дайн эхлээд 758 хоног өнгөрөөд байна. Тус дайн эхлээд хоёр жил өнгөрөхтэй зэрэгцэн барууны орнууд Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

Тэгвэл “Institute for the Study of War” буюу “Дайн судлалын хүрээлэн” нэртэй байгууллага ОХУ нь НАТО-той томоохон хэмжээний дайн хийхээр бэлтгэж байна хэмээн тайлагнажээ.

Тус агентлаг ОХУ-ын санхүү, эдийн засаг, зэвсэгт хүчний хэд хэдэн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн байна. “ISW” дайн ойрын хугацаанд гарахгүй ч ОХУ нь зарим барууны шинжээчдийн таамаглаж буйгаас эрт дайн хийхээр төлөвлөж байж магадгүй хэмээсэн юм.

Украины дайн байлдаж буй цэргүүдээ зэр зэвсгээр хангахын тулд Оросын зэвсэгт хүчин бүтцийн шинэчлэл хийсэн. Үүнтэй зэрэгцэн ОХУ НАТО-той ирээдүйд хийж болзошгүй дайнд бэлтгэх ажлыг ч мөн явуулж байгаа аж.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 2024 оны эцэс гэхэд зэвсэгт хүчний хоёр салбар, 14 дивиз, 16 бригад шинээр үүсгэн байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Гэхдээ “ISW” ОХУ-ыг зэвсэгт хүчиндээ эдгээр шинэчлэлийг богино болон дунд хугацаанд хийхэд зохих ёсны хүн хүч, дэд бүтэц хангалтгүй байгаа гэж таамаглажээ.

2024 он гарсны дараа барууны орны томоохон албан тушаалтнууд дайны талаар ярих болсон. Тухайлбал нэгдүгээр сарын дундуур НАТО-гийн цэргийн хорооны дарга, адмирал Роб Бауэр “Бид амар амгалан цаг үед амьдарч байгаа эсэх нь тодорхойгүй. Тийм учраас ОХУ болон террорист бүлгүүдтэй байлдахад бэлдэж байгаа юм” гэж хэлсэн юм.

Харин Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шаппс хүйтэн дайны дараах энх тайван үе өндөрлөж, Их Британи холбоотон улсуудтайгаа хамт дайны өмнөх үед шилжиж байгаа хэмээсэн. Мөн Шаппс Европыг Путиний уур хилэнгээс хамгаалахын тулд зэвсэглэх цаг болсон гэсэн байдаг. Тэднээс гадна Герман, Норвеги, Шведийн үүнтэй ижил зүйл ярьсан.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-23 10:11

Путины шороо пүр хийждээ. Путин өөрийхөндөө �##�агдана даа

Зочин
Зочин
2024-03-23 10:59

ОРОС нь Европын АНУ гээд 40 гаруй оронтой байлдаж байгаа шүү дээ.НАТОтай байлдахад айх зүйлгүй юм биш үү. Хамгийн эхлээд англи ,герман , франц гурвыг нугаслачихв�##� бусад нь дагаар орчихно .

Зочин
Зочин
2024-03-23 17:11

НАТО Оростой хийх дайн нь Цөмийн дайн болох магадл�##� маш өндөр байх болно гэдгийг сайн мэдэж байгаа мөртлөө дайнд бэлдсээр . Ванга эмээгийн зөгнөл биелэх бололтой шүү

Холбоотой мэдээ

Back to top button