Москва: 60 хүн амь үрэгдсэн халдлагыг Исламын улс террорист бүлэг үйлджээ

Москва хотод байрладаг Crocus City Hall концертын ордонд баасан гарагийн /2024.03.22/ орой халдлага болж 60 хүн амь үрэгдэн, 145 хүн эмнэлэгт хүргэгдсэн. Тус халдлагыг Исламын улс нэртэй террорист бүлэг үйлдсэн байна.
Риа Новости агентлаг мэдээлснээр зэвсэглэсэн этгээдүүд автомат галт зэвсгээр буудаж, гар бөмбөг эсвэл галт бөмбөг шидсэний улмаас концертын ордонд гал гарчээ. Хэрэгтнүүд цагаан өнгийн Renault загварын машинаар зугтсан аж.
Исламын улс террорист бүлгийн гаргасан мэдэгдлийг тус бүлэгтэй холбоо бүхий Amaq мэдээллийн агентлаг Телеграм дээр нийтэлсэн байна. Нийтлэлд Исламын улс бүлэг Crocus City Hall-ын халдлагыг үйлдсэн гэж мэдэгджээ.

Бүс нутгийн амбан захирагч Андрей Воробьев хэлэхдээ Москвад сүүлийн олон арван жилд тохиосон хамгийн олон хүний амь үрэгдсэн террорист халдлага боллоо гэсэн юм. Тэрбээр хүмүүсийн амь насыг аврахын тулд чадах бүхнийг хийж байгаа хэмээсэн байна.
ТАСС агентлаг мэдээлснээр 160 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 50 өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Кремль ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд болсон явдлын талаар мэдээллийг газар дээрээс шууд хүргэж байгаа хэмээжээ.

Путин өнөө өглөө /2024.03.23/ халдлагад өртөж, гэмтэж бэртсэн хүмүүст хурдан тэнхрэхийг хүсэж, эмч нарт талархлаа илэрхийлсэн байна. Баасан гарагийн Москва хотын Думын дарга Алексей Шапоников хотын оршин суугчдыг үхэл хагацлын асуудал тулгараад байгаа тул цусаа хандивлахыг уриалсан юм.
Энэ сарын эхээр ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яам хэт даврагчид Москвад олон хүн цугласан газар тэр тусмаа концертуудыг онилохоор төлөвлөж байгаа гэх мэдээллийг хянаж байна хэмээн мэдэгдсэн аж.
Ийм учраас АНУ-ын Элчин сайдын яам Америк иргэдийг олон хүн цугларсан газраас хол байхыг анхааруулсан байна. Баасан гарагт халдлага гарсны дараа тус яам америкчуудыг ОХУ-руу аялахгүй байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Укрианчууд хийнэ шүү худлаа ислам гэж байгаа шүү дээ
Үгүй ээ, Путины урт гар ! Дайн эхлүүлсэн буруугаа бус дад тохох оролдлого.
Миний мэдэхээр л�##� , isis хоерыг АНУ байгуулж санхүүжүүлж байсан .
ДҮҮРЦЭН МАНГУУ
Укр нацистуудаас гарцаагүй ээ.
Украин хийсэн нь ойлгомжтой шүү дээ
Москвад гэмгүй �##�ж байхаар Монголд энэ увайгүй авилгачдыг устгаасай
Үнэн бол хэн энэ исламчуудыг хөлсөлсөн байж таарах уу?
Alan hydagchdiig Putin dorn barina biz
Цаана нь Америк байсан бололтой
Юу тарина,түүнийгээ хүртэнэ.
Англи, Америк, Орос 3 л иймэрхүү өдөөн хатг�##�га үйлдэх туршлага, мөнгөтэй шүү