Гадаад мэдээДЭЛХИЙ

Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын химийн эмчилгээ хийлгэж эхэлжээ

Уэльсийн гүнж Кэтрин буюу Кэйт Миддлтон өнгөрсөн нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засалд орсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тухайн үед Кенсингтоны ордон юуны улмаас хагалгаанд орсон талаар мэдээлэл өгөөгүй юм.

Харин “BBC” агентлаг Кенсингтоны ордны гаргасан мэдээллийн өнгө аяс, мөн урт хугацааны турш гам барих шаардлагатайгаас харахад ноцтой эмгэг гэдэг нь харагдаж байна гэж мэдээлж байсан.

Тэгвэл баасан гарагийн /2024.03.22/ орой Кэтрин хорт хавдартай болж, химийн эмчилгээ хийлгэж байгаа гэдгээ мэдэгджээ. Тэрбээр сүүлийн гурван сарын турш олны өмнө гараагүй байсан юм.

Кэтрин “Миний бие сайн байгаа бөгөөд өдөр ирэх тусамж хүч орж, тэнхэрч байгаа. Гэвч мэс заслын дараах шинжилгээгээр хорт хавдар илэрсэн. Ийм учраас эмч нар намайг урьдчилан сэргийлэх химийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Одоо би эмчилгээнийхээ эхний шатанд явж байгаа” гэжээ.

Сая ээжүүдийн өдрөөр Кэтрин хүүхдүүдтэйгээ авсан зургаа нийтэлсэн. Гэвч тэр зургийг эвлүүлсэн болохыг нь хүмүүс төд удалгүй илрүүлсэн байдаг.

Түүнийг хагалгаанд орохтой зэрэгцэн Их Британийн хаан III Чарльз түрүү булчирхайн томролын эмчилгээ хийлгэсэн. III Чарльз эмчилгээний үеэр үзлэг хийхэд хорт хавдар илэрсэн гэж Букинхемийн ордон хоёрдугаар сард мэдээлсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button