Москва: Шүүх хурлаар 4 этгээдийн 3 нь гэм буруугаа хүлээлээ

Баасан гарагт /2024.03.22/ Москва хотод гарсан халдлагыг үйлдсэн дөрвөн этгээдийг шүүх хурал ням гарагийн /2024.03.24/ орой болсон байна. Тус халдлагын улмаас 130 гаруй хүн харамсалтайгаар амь үрэгдсэн юм.
Москва хотын Басманый дүүргийн шүүх 32 настай Далержон Мизоев, 30 настай Саидакрами Рачабализода, 19 настай Мухаммедсобир Файзов, 25 настай Шамсидин Фаридуни нарыг террорист халдлага үйлдэж, бусдын амь насыг хохироосон хэрэгт буруутгаад буй.
Тэд бүгд Тажикистан улсын иргэд юм. Хэрэгтнүүдийн гурав нь шүүхийн өмнө гэм буруугаа хүлээсэн байна. ОХУ-д тэднийг гэм буруутай гэж үзээд буй хэргийн ял нь бүх насаар хорих байдаг.

Өчигдөр болсон шүүх хурал хэрэгтнүүдийг тавдугаар сарын 22-нд болох шүүх хурал хүртэл цагдан хорихыг тушаасан юм. Мизоев, Рачабализода, Фаридуни нар гэм буруугаа хүлээсэн байна.
Харин эмнэлгээс тэргэнцэр дээр шүүх хуралд хүргэгдэн ирсэн Файзов хурлын турш нүдээ аньж суужээ. Гэм буруугаа хүлээсэн гурвын нүүр нь хавдаж, гэмтсэн байдалтай шүүхийн байранд ирсэн юм.
Оросын хэвлэлүүдээр аюулгүй байдлын албаныхан тэднийг мөрдөн байцаах явцдаа эрүүдэн шүүсэн байж магадгүй гэх мэдээлэл явсан байна.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгдийг нь сайн там�##�ж үнэнийг нь хэлүүлээд буудаж �##�ах хэрэгтэй
Ийм харгис хүн дүрстэй шаарнуудыг маш хэрцгийгээр тамлаж амьдаар нь 5 метрийн гүнд булах хэрэгтэй.
ОХУ д ТАЖИКУУДЫГ ОРУУЛАХАА БОЛЬЧИХ ОРОС БООВНУУД ТАЖИК ХҮҮХНИЙГ ХҮЧИНДЭХЭД ОХУ н БААТАР ЦОЛ ОЛГОЖ ХҮНДЭТ БОМБОО ЦОЛ ОЛГО ИЙМ АЙМШГИЙН ХАРГИСУУД ОРОСЫН АЙМШИГТ ЦАГААН БААВГАЙ ШОРОНД ХОРЬ ТЭНД ЖИНХЭНЭ АЛУУЛНА