Нийгэм мэдээ

ОХУ-д амьдарч байгаа иргэдийн анхааралд

ОХУ-ын Москва хотын “Crocus City Hall” концертын цогцолборт 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн орой зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас олон хүний амь нас эрсдэж, ноцтой нөхцөл байдал үүссэн.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс Москва хотод ажиллаж, амьдарч буй иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, ойрын өдрүүдэд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, өндөр сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Москва хотын захирагч Сергей Собянин энэхүү халдлагатай холбоотойгоор энэ сарын 23, 24-ний амралтын өдрүүдэд олон нийтийг хамарсан спорт, урлаг, соёлын бүхий л арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан бөгөөд шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ-ны +7 (495) 690-67-92 утсаар хандахыг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Татвар төлөгч
Татвар төлөгч
2024-03-25 15:43

Манай улсын ЭСЯ таг чиг.Гадаад явдлын яамны шуурхай утас руу з�##�гасан.Эргээд хариу мэдэгдэнэ гээд таг чиг.Төр нь дүлий юм уу?

Зочин
Зочин
2024-03-25 16:28

Хар толгойнуудыг гадуурхах, хүйс тэмтрэх аюул отож байгаа шүү

Зочин
Зочин
2024-03-26 19:12

Энээ эргүү ЭСЯамныхан ажилладаг юмуу. Хулгайч, хув�##�знууд

Зочин
Зочин
2024-03-26 21:49

ер нь төрийнхөн аймаар хүнд сурт�##�тай дүлий сохор

Зочин
Зочин
2024-03-27 08:09

Түрэмгий дайн өдүүлж буй террорист улсаас үтэр түргэн �######�цгаа, хэлсэн шүү

Back to top button