Top StoriesСонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН, МАН-тай 2-4 жижиг нам л өрсөлдөж, бусад нь сонгуулийн дараах "тэтгэлэг"-тээ анхаарна

Агуулгын товчлол: Ирэх сонгуульд нийт 27 нам, 2 эвсэл оролцохоор ҮАГ-т хандлаа. Энэ нь 2012 оны сонгуульд 11 нам, 2 эвсэл өрсөлдсөнөөс тоо нь хоёр дахин нэмэгдэж, жижиглэн хэлбэрт шилжсэн байдал юм. Том зургаар нь харвал, голлох өрсөлдөөн АН, МАН ба бусад 2-4 жижиг намын дунд өрнөхөөр. Бусад жижгүүдийн тухайд ирэх дөрвөн жилд "тэтгэлэг" хүртэх боломжийн төлөө л сонгуульд оролцоод үзэх азын сорилгод нэрээ өгсөн гэж уншигдаж буй.

Тайлбар: 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоор ҮАГ-т хандсан нам, эвслүүд

-Намууд яагаад эвсээгүй вэ-

Сонгуулийн тухай хуульд,

  • 74.2-д: Хоёр нам бүхий эвсэл байвал ТАВАН хувийн санал.
  • 74.2.4-д: Гурав ба үүнээс дээш нам, эвслийн ДОЛОО буюу түүнээс дээш хувийн санал авсан байхаар тусгасан.

Энэ бол 2023 оны хаврын чуулганаар батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж батлагдсан Сонгуулийн тухай хууль дахь өөрчлөлт юм. Тоон утгаар тайлбарлавал,

Сонгуульд 1.6 сая иргэн саналаа өгнө гэж үзвэл тэдгээрийн дөрвөн хувь буюу 64 мянган саналаар АН, МАН парламентад жагсаалтаар суудалтай болох боломжтой.

Хоёр нам эвсвэл таван хувь болж, 80 мянгаас дээш саналаар суудалтай болно. Гурван нам эвсвэл 112 мянган саналаар УИХ-д суудалтай болох юм.

Тэгэхээр жижиг намуудын хувьд эвсэх тусам тэдний цуглуулах нийт саналын хувь хэмжээ ихсэх тул нэгдэх нь шууд амиа хорлосонтой ижил үзэгдэл болохоор буй. ИЗНН-ын дарга Б.Батбаатар удаа дараа эвсэх уриалга гаргасан ч дангаараа бүртгүүлэхэд хүрлээ.

Хөшигний ард ХҮН нам нэгдэх асуудлаар хэд хэдэн улс төрийн намуудтай уулзалт хийсээр байсан ч эцсийн мөчид дангаараа бүртгүүллээ. Ингэснээр УДШ-д бүртгэлтэй 35 намаас ердөө 4 нам нь сонгуульд оролцохгүй гэж үзэж, үнэмлэхүй олонх нь дангаар өрсөлдөх хувилбарыг сонгов.

“УИХ-ын гишүүний тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулиа холимог тогтолцоогоор явуулснаар парламентад илүү олон намын төлөөлөлтэй болно” гэх үгээр эрх баригчид жижиг намуудыг “хошгоруулсан". Гэвч үнэндээ ийм чанга шалгуурыг тэдэнд хуульчлаад тулгачихсан билээ.

-Жижгүүдийн ирэх дөрвөн жилд "тэтгэлэг" хүртэх амбиц-

Ирэх 2024.07.01-ний өдрөөс Улс төрийн намын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэргэд боогдож, эрх баригч нам нийт намуудаа "найрч" баталсан уг хууль бүхнийг баллаад байгаа намуудаа жинхэнэ эмчлээд өгнө өө л гэсэн.

Энэ хуулиар, улс төрийн нам нь,

  • Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг;
  • Гишүүний татвар;
  • Хандив;
  • Намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого;
  • Энэ хуулиар зөвшөөрсөн бусад орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байхыг зөвшөөрсөн.

Энэ зохицуулалтын "Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг" хэсгийг: Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно гэж томьёолсон юм.

Энэ санхүүжилтээс гадна 1 хувийн босгоо давчихвал 2024-2028 оны хүртэл хүртэл жижиг намууд үзэл баримтлалаа олон нийтэд таниулах нэвтрүүлгийн цагтай болох, хурал цуглаан хийх танхимаар хангагдах зэрэг шууд дэмжлэгүүдийг хүртэх юм.

Өөрөөр хэлбэл, сонгуулиар нийт сонгогчдын 1 хувийн санал авлаа л бол, жил бүр төсвөөс хэдэн төгрөг аваад, хажуугаар нь намын танигдлаа уйгагүй л байвал хийгээд байх боломжоор хангагдана.

Чухам үүний төлөө жижгүүд сонгуулийн өрсөлдөөнд ороод үзэх шийдвэр гаргасан гэж уншигдаж буй.

-Гол өрсөлдөөн МАН, АН-ын дунд өрнөж, Н.Номтойбаяр санал хуваах байдлаар жин дарна-

Тэгэхээр эцсийн дүндээ гол өрсөлдөөн хэний дунд өрнөх вэ гэвэл МАН болон АН-ын дунд өрнөнө.Тэд дангаараа ороод, нийт сонгогчдын гурван хувийн босгоо даваад л жагсаалтаар суугчдаа парламент руу чихэх боломж нь шууд бүрдэх юм. Энэ утгаараа тойрогт ялалт нь олшрохын хэрээр тэдний жагсаалтын жин нэмэгдэнэ.

Хоёр том намын өрсөлдөөнд судалгаагаар жаахан жин дарах, хэдэн хувийн санал цуглуулчих боломжтой дэслэлд,

  • Саналын хуудаст III-т бичигдэх Н.Номтойбаярын тэргүүлж буй "Монголын ногоон нам",
  • Саналын хуудаст IV-т бичигдэх Б.Батбаатарын удирдаж буй ИЗНН,
  • Саналын хуудаст XIX-т бичигдэх Т.Доржханд даргатай ХҮН нам,
  • Саналын хуудаст XXXIII-т бичигдэх Ж.Батзандан даргатай ШИНЭ намуудыг нэрлэж болохоор.

УИХ-д суудалгүй жижиг намуудад энэ удаагийн сонгууль бүрхэг, ээлгүй байгааг ингэж харж болох юм. Нөгөө талд жижиг намуудад тойргийн 78 мандатаас багадаа 50 хувьд нь нэр дэвшигч илгээх, өрсөлдөгч бүрийн аудитаар зөвшөөрөгдсөн 1 тэрбум гаруй төгрөгийн зардлыг хувиасаа гаргах зэрэг чангахан сорилтууд хүлээж буй.

Ухаандаа халаасны намтай хэн хүн шуудхан 39 нэр дэвшигч гаргалаа гэхэд сонгуулийн зардал бол тэдний хувьд асар том бэрхшээл хэвээр байх юм.

Агуулгыг дүгнэвэл:

  • Нэгт, төрөөс олгох санхүүжилтээс болж намууд ихэвчлэн эвсэхгүй дангаар орох нөхцөлийг түлхүү сонгосон.
  • Хоёрт, гэвч эвсэж орсноор дангаар орсноос илүү их санал авч байж УИХ-д суудалтай болох босго
  • Гуравт, 78 тойрогт хамгийн багадаа 50 хувь буюу 39 хүнийг нэр дэвшүүлсэн байх шаардлагад ихэнх нь бүдрэх агуулга
  • Дөрөвт, гол өрсөлдөөн МАН, АН-ын дунд өрнөж, хамгийн сайн санал хуваагч нь Н.Номтойбаярын тэргүүлсэн эвсэл байх

гэсэн ерөнхий дүр зураг урьдчилсан байдлаар харагдана.


Энэ талаарх редакцын өмнөх агуулга

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-26 12:23

АН-ыг дэмжиж МАН-ын махчдаас с�##�маар байна. Гэтэл АН-ыг даанч муухай харагдуулж буй Баярцогт, Эрдэнэ мэтийн хулгайчдыг бодохоор даанч сан�##� өгмөөргүй байшгааг эрхбиш бооцоочээ. Ядаж сонгуулийн өмнө эд нараа зохиомлоор ч гэсэн намаасаа түдгэлзүүлээд сонгуулийн араа дахин Ан-д орууах т�##�ыг бодоочээ Гантөмөр өө. Тэгэхгүй боля вахгүй шүү үнэндээ

Даваасамбуу
Даваасамбуу
2024-03-27 11:30
Reply to  Зочин

AN-n ued ediin zasag iaj dampuursan be gedgiig oilgoh chadvargui chamtai ch iu iarih ve iim teneg humuus olon bish baigaa ni saishaaltai, ta nart erh medel avch heseg ium olj ideh l sonirhol baihaas uur bodoh ium alga l daa

Зочин
Зочин
2024-03-26 15:37

Эцсийн дүндээ Үндсэн хуульд орвонгоор нь өөрчлөлт оруулж Хүүк дахин 6 жил eрөнхийлөгчөөр суух тоглоомынх нь оршил хэсэг л яваад байнаа даа

Зочин
Зочин
2024-03-26 15:41

Эрээвэр хураавар баахан бужигнасан юмнууд, бөйн байн огцорсон тогтворгүй төр засаг, тэрийг дагаад Монгол төр улам хүчгүйдэх дүр зураг л хүлээж байна даа

Luvsanchultem
Luvsanchultem
2024-03-26 19:48

Batiin batbaatar gej l@l@riin uls turch ooriin gsn oroh oron ch bhgui tureesiin bair damjsan g###g bas gishuun bolohgood gonginoostoi. Shuuhiin shiidvereer urtei g###g

Зочин
Зочин
2024-03-27 00:08

“Үндэсний Эвсэл”-ийг дэмжиж байна! Яг одоогоор Монголын төрийг удирдаж байгаа гэмт хэргийн Манан бүлэглэлийн толгойлогч Ухна, хууль шүүхийг бүрэн атгаж байгаа өмхий төвд тайрдас Жанхуу, гэмгүй царайлсан б�##�ай Гахай зандка нарыг сонгуулийн дараа нэн даруй шорон руу ачиж, хууль бусаар олсон бүх хөрөнгийг нь хураах ариун тэмцэлд нь амжилт хүсье!!!

Зочин
Зочин
2024-03-27 06:33

Энэ бүтэхгүй ээ . Яасан олон нам бэ . Зүгээр л АИХ аа байгуулах хэрэгтэй юм бна даа

Холбоотой мэдээ

Back to top button