Top StoriesСонгууль-2024Тойм, анализ

Жижигчүүдэд тавьсан МАН-ын халуун жин

Агуулгын товчлол: 2012 оны холимог тогтолцоот сонгуулиар 11 нам, хоёр эвсэл өрсөлдсөнөөс 3-4 нам л парламентад гишүүнтэй болсон. Эрх баригчид 2024 оноос "Олон намын тогтолцоог хөгжүүлнэ" гэж жижигчүүдийг хөөрөгдөж байгаад, саналын босгоор тэднийг унагах халуун жинг бүр 2023 оны хаврын чуулганаар хийсэн юм.

Энэ нь ИЗНН-ын уриалаад байсанчлан "Жижиг намууд нэгдвэл Засгийн газар ч байгуулж чадна" гэсэн хүслийг хязгаарлах гол агуулга нь билээ.


-ИЗНН-ын дарга Б.Батбаатарын тавьсан "жүжиг"-

Сонгуулийн тухай хуульд,

  • 74.2-д: Хоёр нам бүхий эвсэл байвал ТАВАН хувийн санал.
  • 74.2.4-д: Гурав ба үүнээс дээш нам, эвслийн ДОЛОО буюу түүнээс дээш хувийн санал авсан байхаар тусгасан.

Энэ бол 2023 оны хаврын чуулганаар батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж батлагдсан Сонгуулийн тухай хууль дахь өөрчлөлт юм. Тоон утгаар тайлбарлавал,

Сонгуульд 1.6 сая иргэн саналаа өгнө гэж үзвэл тэдгээрийн дөрвөн хувь буюу 64 мянган саналаар АН, МАН парламентад жагсаалтаар суудалтай болох боломжтой.

Хоёр нам эвсвэл таван хувь болж, 80 мянгаас дээш саналаар суудалтай болно. Гурван нам эвсвэл 112 мянган саналаар УИХ-д суудалтай болох юм.

ИЗНН-ын дарга Б.Батбаатар "Бид эвсвэл Засгийн газар ч байгуулна" хэмээж, өнгөрсөн сараас хэвлэлүүдэд хандаж байв. Тэрбээр "20 гаруй намтай холбогдож ярьсан. Сар шинийн баярын өмнө заримтай нь уулзсан. Заримтай нь ярилцаж байгаа. Цөөхөн хэдэн намын хаяг, байршил, утас олдохгүй байна" гэж ярьсан нь бий.

Тэгснээ гэнэт өчигдөр гарч ирээд "МАН биднээр тоглочхож, эвсэх хуулийн боломжийг хаажээ" гэж мэдэгдэл хийв. Жил гаруйн өмнө батлагдсан хуулийн нарийн нюансыг тэд ойлгоогүй, "эргүүтэж" явсан гэх жүжгийг ингэж тавилаа. "Овоо нэг намын төлөвшил ярих нь" гэх хүлээлтийг ИЗНН үзүүлж байснаа эргээд ухарчихдаг түүхээ дахин давтлаа.

Эрх биш улс төрийн жижиг намчууд энэ заалтаа л хараагүй байж гэнэ. Энэ драмыг хэн нэгний захиалгаар, жинхэнэ тавилттай явуулсан. Эсвэл бүр "эргүүтэж" төөрсөн болж таарав, ИЗНН-ынхан. Монголд олон намын тогтолцоо төлөвших болоогүй нь энэ мэт кэйсээс л харагдана.

-Намууд эвсэх үү, дангаар оролцох уу, ер нь хэрхэх юм-

Одоо ийм асуулт үүсэж байна. Үхрийн бөөр шиг салангид ороод, үйрсэн будаа шиг ялагддагийг 2012 оны холимог хэлбэрт сонгуулийн түүх гэрчилнэ. Эвсээд орчихмоор байв чиг нийт санал өгөгчдийн хувь нэгдлийн тоогоор өсчих тул эрсдэлтэй.

Улсын дээд шүүхэд АН, МАН-аас гадна нийт 35 нам бүртгэлтэй. Эдгээрээс жаахан жин дарах "жижиг" тодотголтой ч нэр зүстэй намууд нь,

  • Саналын хуудаст III-т бичигдэх Н.Номтойбаярын тэргүүлж буй "Монголын ногоон нам",
  • Саналын хуудаст IV-т бичигдэх Б.Батбаатарын удирдаж буй ИЗНН,
  • Саналын хуудаст XIX-т бичигдэх Т.Доржханд даргатай ХҮН нам,
  • Саналын хуудаст XXXIII-т бичигдэх Ж.Батзандан даргатай ШИНЭ намуудыг нэрлэж болохоор.

Дээрхүүдийн араас Б.Жаргалсайхан, Л.Гүндалай, Ш.Сайхансамбуу зэрэг хувь хүмүүсийн дүрээр нэрлэгдсэн, халаасны намуудыг дурдаж болно.

Сонгуульд 7 нам, эвсэл өрсөлдөх төсөөлөл гаргавал, 10 мандаттай баруун бүс дээр л гэхэд сонгогч 60-70 хүн дундаас арвыг дугуйлж, доор нь дэмжих намаа зурах шаардлага үүснэ ээ. Ийм тохиолдолд сонгогчийн нүд хамгийн ард бичигдэх магадлалтай ХҮН намын нэр дэвшигчид рүү очих уу гэдэг логик тооцоолол үүснэ.

Чухам иймээс л саналын хуудасны 3, 4-рт дэслэгдэх "Монголын ногоон нам", ИЗНН-үүд үнэд ороод байна. Ерөнхий байдлаар эвсвэл эдгээр байрууд дахь нам бусдаа татах боломжтой. Нэгдлээ гэхэд ИЗНН 80-112 мянган иргэний санал авч чадах эсэх нь асар эргэлзээтэй юм.

Нийт 3000 сонгогчтой хэсгийг тоолоход ИЗНН зэрэг жижиг намууд өмнө нь арваадхан санал авсан байдаг. Тэр нь тухайн бүсэд ажилласан ухуулагчийн урмыг бодсон ах дүү нарынх нь санал л байдаг ерөнхий төрх манайд бий.

Тэгэхээр нөлөөллөө үүсгэж л чадвал дангаараа орох нь намуудад илүү ээлтэй гэсэн үг. Нэгдэх тусмаа жагсаалтын эрсдэл асар ихээр алдагдахаар байна.

- Жижгүүдэд үлдсэн 13 хоног -

Улс төрийн нам, эвслүүд, бие даагчид энэ сарын 25-ны өдрийн дотор мөрийн хөтөлбөрөө хянуулахаар аудитын байгууллагад баримт бичгээ хүргүүлэхээр хуульчлагдсан.

Өөрөөр хэлбэл, жижиг намууд яг эвсэх юм уу, дангаар сонгуульд орох юм уу гэдгээ үтэр түргэн шийдэж, ердөө 13 хоногийн дараа мөрийн хөтөлбөрөө аудитаар оруулах нь ээ. Хуулийн ийм шахам хугацаанд хөшигний ард баахан уулзалт болж, нарийн логик бүхий тооцоолол хийгдсээр байна. Гэвч яг таг шийдэлд хүрэхэд асар хэцүү нөхцөл байдалтай л буй юм.

Н.Номтойбаярын тэргүүлж, МАК-аас санхүүжилт авах "Монголын ногоон нам" сонгуульд дангаараа өрсөлдөж, МАН-ын саналыг хуваах хувилбар хүчтэй яригдсаар байна.

Цагаатгалаа хүлээж буй Н.Номтойбаярыг олон нам дамнаж, мандаттай болох зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжихээ хөшигний ард илэрхийлсэн гэх. Түүнийг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт дургүй бизнес, улс төрийн хүрээнийхэн бүчих чигтэй буй.

Харин ИЗНН тэргүүтэй эвслүүд яг хэрхэхээ энэ өдрүүдэд шийднэ гэдгээ зарлалаа. Эл эвсэлд 10 гаруй нам нэгдэхээ илэрхийлсэн гэх ч мөрийн хөтөлбөрөө аудитад өгөх хүртэлх зайнд юу ч өрнөж болох юм.

Харин ХҮН намын тухайд хот руу төвлөрч, тойрог бүрд дүүргэлт хийхгүй өрсөлдөхөөр чигтэй буй. Одоогоор Б.Жаргалсайхан, Л.Гүндалай зэрэг төлөөллүүд өөрсдийн нэр дэвших магадлалтай тойргуудад өрсөлдөх хүмүүстэй л битүү уулзалт хийсэн маягтай байна. Тэд сонгуульд ямар чимэг үүсгэх үү, хэрхэн тохирох уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Эсрэг талд нь хийдгээ хийчихсэн, тооцдогоо тооцчихсон МАН бол гадаад нөхцөл гэхээсээ илүү дотроо халуун, битүү бужигнаж байна. Намуудын нэр хүнд асар муу судалгаатай байгаа ч саналын хуудаст нэг, хоёрдугаарт бичигдэх АН, МАН жагсаалтаа хувааж авах чигтэй буй. Тиймээс ч жагсаалтын эрэмбэ, мандатын хуваарилалт АН, МАН-ын дотор хамгийн чухал сэдэв нь болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-12 08:15

Зөв

Зочи
Зочи
2024-03-12 09:38

НАМ нэр зүүсэн ах дүүс найз нөхдийн бүлэглэлийг дэмжих тэнэг хүн байх уу яг л шуудайд хийсэн үхрийн эвэр шиг юм болно доо. Харин жижиг гэх намууд тараад өөр өөрсдийнхөө хүссэн томоохон намуудад нийлэх хэрэгтэй. Монголд гурваас дөрвөн нам байхад л болно

Воля
Воля
2024-03-12 09:57

Тун боломжийн дүгнэлт өгсөн байна.Өөрийн чинь дүгнэлтийг анхаар�##�тай ажиглаж байгаа болно.

Зочин
Зочин
2024-03-12 10:22

"Жижигчүүд" гэдэг шинэ үг гаргаад ирлээ?? Хэл хуг�##�чихмаар үг байна!

Эрлэгийн элч
Эрлэгийн элч
2024-03-12 10:30

Номтойбаяр хүнээ олж нөхөрлөвөл ял�##�т ойрхон байна даа. Ерөнхий сайдыг өлхөн хийчих хүн

Зочин
Зочин
2024-03-12 21:58

Баяны эрхийн тэнэгүүд төр болж тоглож дуусахгүйнээ

Зочин
Зочин
2024-03-12 10:36

Энэ жилийн сонгуульд Номтойбаярын эвсэл мөрийн хөтөлбөрөө хэрхэн боловсруулснаас ш�##�тга�##�ж ялах эсэх нь тодорхой болноо. Намуудын мөрийн хөтөлбөр хамгийн чух�##� шүү.

ЖИЖГҮҮДЭД ГЭЖ БИЧВЭЛ ЗӨВ ҮҮ?
ЖИЖГҮҮДЭД ГЭЖ БИЧВЭЛ ЗӨВ ҮҮ?
2024-03-12 13:21

ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ ЯРЬЖ, БИЧМЭЭР БАЙГАА ЮМ.

Зочин
Зочин
2024-03-12 15:12

Жижигчүүд нэрэндээ таарсан бна ер нь �######�оо гэж хэлмээр бна хоолны савнуудаа

Зочин
Зочин
2024-03-12 22:00

Жижигчүүд гэж ямар үг Монгол хэлэнд байнаа. Сэтгүүлчдэд их сургуульд байхад Монгол хэлний хичээл ордоггүй юм уу ороод ч сурдаггүй нойлууд уу

Зочин
Зочин
2024-03-13 08:10

МАНГАС САЙХАНСАМБУУ БОЛ ХЭРЭГГҮЙ ЖАВЬЖ ЖАГАА ЭНЭ ГОРЗГОР ӨВГӨН ЧИ ЗҮГЭЭР Л ГЭРТЭЭ СУУМОЙ ЕРӨӨСӨӨ ЭНЭ СОНГУУЛЬ БОЛ ТОДОРХОЙ БОЛЧИХСОН МӨРӨӨДЛИЙН БАГИЙН ТОГЛОГЧИД ЮМЫГ ЯАЖ МЭДЭХ ВЭ? ГЭЖ ҮЗНЭ НАДАД НЭГ ЯМБИЙ Ч ХАМААГҮЙ ПҮҮЖГИЙ АВААД ӨГЧИХВӨЛ ТА НАРЫГ ГАРГАЧИЙ

Холбоотой мэдээ

Back to top button